Хугарамтгай хумсыг хэрхэн арчлах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Хугарамтгай хумсыг хэрхэн арчлах вэ?

Хумс нь эмэгтэй хүний гоо сайханд  голлох үүрэг гүйцэтгэдэг.
Хумс өнгөө алдах нь амин дэмийн  дутагдалтай холбоотой. Иймээс  бүсгүй та юуны өмнө хумсаа тэжээж эхлэх нь зүйтэй. А,Е,С болон В бүлгийн амин дэмээр баялаг бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. Эн тэргүүнд лууван, салат, улаан лооль, элэг, ургамлын тос, самар, хар талх, байцаа, төмс, киви, вандуй, шош хэрэглэх хэрэгтэй.

Хугарамтгай хумсанд мөн л тэжээл хэрэгтэй. Хамгийн хялбар арга бол хумсан дээрээ нимбэгний шүүс дусааж, шингээх арга байдаг. Мөн гэрийн нөхцөлд хусны тос бэлдэж болох юм. Yүний тулд танд 30 гр зуун настын шүүс, 30 гр оливын тос, хоолны халбагаар 2-3 цөцгий эсвэл зөөхий хэрэг болно. Цөцгий эсвэл зөөхийнд зуун настын шүүсийг хийж, дээрээс нь оливын тосоо хийгээд сайтар хутгана. Бэлэн болсон бэлдмэлийг хумс болон хумсны эргэн тойронд түрхэнэ. Бэлдмэлээ хөргөгчинд хадгалах хэрэгтэй.

Хумсыг хатуурахад зориулсан өдөр тутмын тос. 4-5 гр өтгөн зөгийн балыг бага зэрэг усанд хийж гал дээр тавина. Дээрээс нь өндөгний шар хийж хутгаад чангаанзны тос нэмнэ. Улмаар таны бэлдмэл цөцгий мэт өтгөн цагаан болно. Варены шилэнд хийж хөргөөрэй. Тосыг унтахынхаа өмнө хумсандаа түрхэж, үр нөлөөг нь хүчтэй болгохын тулд даавуун бээлий өмсвөл бүр ч сайн.

Танд хумсаа арчлахад өдөрт ердөө 5-10 минут  шаардлагатай. Иймээс та хумсаа сайхан арчилгаатай, гялалзсан байлгая гэвэл дараах хялбархан зөвлөгөөнүүдийг мөрдөөрэй. Орой болгон ургамлын тос, загасны тос, хэдэн дусал иодтой усанд хумсаа 10 минут дүрж болно. Мөн хумсаа бэхжүүлэхийн тулд хумсаа нимбэгний шүүс, оливын тос эсвэл глицеринээр арчих хэрэгтэй. Хумсыг сайхан өнгөлж болно. Yүний тулд зөөлөн даавуугаар эсвэл нимбэгний гаднах хальсны дотор талын цагаанаар ч өнгөлж болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж