Паралимпийн тамирчдыг хүлээн авна

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Паралимпийн тамирчдыг хүлээн авна

“Гуанжоу-2010” Азийн X пара наадамд амжилттай оролцсон Монголын баг тамирчдыг өнөөдөр Монголын паралимпийн хороо хүлээн авах гэж байна. БНХАУ-ын Цэцгэн хотноо болсон Паралимпийн Азийн наадмаас жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д мөнгөн медаль хүртсэн А.Мөнхбат, хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 800 метрийн зайд мөн мөнгөн медаль хүртсэн Г.Мөнхбат болон хүрэл медалийн эзэд болсон жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 90 кг-ын тамирчин Д.Ганбат, -100 кг-д хүч сорьсон М.Очирхуяг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд өрсөлдсөн П.Болортуяа нарыг өнөөдөр 12.00 цагаас Спортын төв ордны хурлын танхимд Монголын паралимпийн хороо, Хадгаламж банк хүлээн авч, уулзан баяр хүргэхээр болсон байна.

Сануулахад, энэ сарын 12-19-ний өдрүүдэд болсон Азийн пара наадамд 45 орны тамирчид өрсөлдсөнөөс Монголын баг хоёр мөнгө, гурван хүрэл, нийт таван медаль хүртэж, медалийн тоогоор 20, медалийн чансаагаар 24 дүгээр байрт эрэмбэлэгдсэн билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж