
Дэлхийн байгалийн гамшгууд
2010 оны зун Орост ер бусын халуу шатаж, ой хээрийн догшин түймэртэй байлаа. Тус орны Европын хэсэгт зургадугаар сарын 21-нээс наймдугаар сарын 19 хүртэл тогтсон антициклон энэ үзэгдлийг гаргасан юм. Ойн түймрээс үлдсэн ургамал ба амьтны ертөнцийн хохирлыг 30 тэрбум рубль гэж албан ёсоор дүгнэсэн байв. Гамшгаар олон хүн амиа алдан орон гэргүй болсон байлаа.
ФОТО: РИА Новости. Александр Кряжев
Nature сэтгүүл 2010 онд байгалийн ер бусын гамшиг ихтэй байсныг тэмдэглэв. Тэдний тоонд 230 мянган хүний аминд хүрсэн Гаити дахь хүчтэй газар хөдлөлт (нэгдүгээр сар), түүнээс бага зэрэг сулхан Чилийн (хоёрдугаар сар) ба Шинэ Зеландын (арваннэгдүгээр сар) газар хөдлөлтүүд орж байна. Үүнээс гадна Исландын Эйяфьядлаёкюдль галт уулын дэлбэрэлт. Пакистаны үерийг үүсгэсэн үргэлжлэн орсон бороо, Оросын зуны ер бусын халуун зэргийг сэтгүүлийн редакци онцолжээ.
Балар эртний хүмүүсийн холбоо
Хүний эртний хамаатан неандертальц ба Алтайн агуйн Денисовын хүн гэх хоёр төрлийн үлдлээс геномын материал авч ДНК-ийг нь тайлан уншиж чадаад тэдний геномын хэдэн хувь нь орчин үеийн хүн өвлөгдөн ирснийг эрдэмтэд тогтоож чадсаныг сэтгүүл онцолжээ. Гол нь Африкаас гаралтай биш хүний төрлийн салаанаас энэ нээлтээ тэд хийсэн байв. Судалгаа Африкаас хүн Азид бас өөр замаар шилжин суурьшсаныг харуулж байна.
ХДХВ/ДОХ-ын эсрэг шинэ зэвсэг
Өмнөд Африкийн эрдэмтдийн тенофовир эмийн үндсэн дээр хийгдсэн үтрээний тосон эм ДОХ-ын халдварын эрсдэлийг хамгаалалтгүй хурьцалд бараг хоёр дахин бууруулж байгааг баталсан тухай долдугаар сард мэдээлсэн байлаа. Уг гелийг хэрэглэх нь Африк ба бусад газарт ДОХ-ын тархалтыг зогсоож чадна гэж Nature тэмдэглэв. Гэхдээ сэтгүүл цаг байгаагүй ч юм уу дэлхийд анх удаа ХДХВ/ДОХ-оос хүнийг эмчилж чадсан Германы эрдэмтэдийн талаар хэлсэнгүй.
Синтетик геном
Нэлээдгүй дуулиантай эрдэмтэн Крейг Вентер, бүрэн хиймэл геномтай бактери гаргаж ирээд түүнийг уургийн солилцооны удирдлагад оруулж чадсан нь Nature сэтгүүлийн анхаарлыг татжээ. Хиймэл геном ирээдүйд шинэ био түлш эсвэл эм тариа мэтийн бусад химийн бодис бүтээхэд тустай гэж үзжээ. Крейг Вентерын хамт олны ажил мөн үтрээний гель ба геномын тайлал зэргийг бас Science сэтгүүлд онцолсон байна. Даяарчлалын дулаарлын улмаас Гренландын хойд хэсгийн Петерманны мөсөн голоос 260 кв/км-ийн хэмжээтэй мөсөн уул тасран салбан байлаа.
Цаг уурын өөрчлөлт дэх мухардал
Цаг уурын өөрчлөлт ба бүх нийтийн дулаарлын асуудлыг уг сэтгүүл тусгайлан авч бичсэн байлаа. Энд Гималайн мөсөн голуудын хайлалтын цаг хугацааны алдааг (2050 оны оронд 2035 он гэсэн) дурьдснаас гадна цаг уурын өөрчлөлтийн тухай бие даасан шинжээчдийн Засгийн газар хоорондын комиссийн (IPCC) гаргасан илтгэл ба Мексикийн Канкунд болсон НҮБ-ын бага хурал дээр тодорхой шийдэлд хүрээгүй зэргийг дурьдсан байна.
Нефтийн асгарал
2010 оны экологийн мэдээнд Мексикийн булан дахь АНУ-ын экологийн томоохон сүйрэл хар толбо болон үлдэнэ. Мексикийн булангийн усанд таван сая баррель түүхий нефть асгарсан билээ.
ФОТО: REUTERS/ Sean Gardner
Дөрөвдүгээр сарын 22-ны өдөр ВР компанийн нефть олборлох жолоодлоготой далайн цамхаг Deepwater Horizon Луизиана мужийн эрэг орчимд 36 цагийн түймрийн дараа живлээ. Нийт 11 хүний амийг авсан уг ослын дараа далайн ёроолын гэмтсэн хоолойноос түүхий нефть усанд асгаран АНУ-ын Луизиана, Алабама, Миссисипи, Флорида ба Техас мужуудын эрэг орчмыг бохирдуулсан дэлхийн түүхэн дэх томоохон экологийн сүйрэл гарсан билээ.
Нефтийн усанд удаан хугацаагаар асгарсны үр дагавар өнөөг хүртэл тодорхой бус ба эрдэмтэд ба эдийн засагчдын урт хугацааны маргаан хэвээр байх юм. “Нефть ба ус холилдож болдог” гэсэн томоохон туршилт хийсэн гэж ВР компанид Шнонобелийн шоглоомын шагналыг олгож байсан юм.
Суурь эсийн талаарх тачаалдал
Есдүгээр сард АНУ-ын Даван заалдах шүүх үр хөврөлийн суурь эсний судалгаанд улсаас санхүүжилт өгөхийн эсрэг тавьсан хоригийг цуцалсан шийдвэр гаргасан юм. Хориг тавьсных нь төлөө Жорж Бушийн захиргааг шүүмжилж байсан бол хоригийг цуцалсан нь Барак Обамагийн том амжилт болж байна. Өнөөгийн засаг захиргаа нь суурь эсийн судалгааг өргөтгөхийн төлөө байгаа ба тэр нь Альцгеймер ба Паркинсоны өвчин, хорт хавдар, сахарын шижин зэрэг өвчинтэй тэмцэхэд тус болно гэж үзэж байгаа юм. Үүний эсрэг талынханы шүүмжлэл зөвхөн шашины талд л байдаг.
Японы сансрын агентлагийн амжилт ба бүтэлгүйтэл
2010 онд дэлхийн түүхэнд анх удаагаа сүүлт одны гадаргаас дээж авсан дэлхийд авчрах ажлыг япончууд хийж чадлаа. 2003 онд хөөргөсөн сансрын «Хаябуса», зондын капсул Итикава гэж нэрлэгдсэн сүүл од дээр буун дээж аваад буцаж ирсэн байв. Капсулын авчирсан бичил хэсэгүүд нь харийн гаралтай гэж хожим зарласан байлаа. Энэ амжилтын зэрэгцээ «Акацуки» гэх бас нэг зонд Цолмон гаригийг судлах ёстой байтал аппарат байнаасаа зөрөөд одоо нарны зүг явж байна. Зөвхөн зургаан жилийн дараа эргэхдээ тэр аппарат судлах гаригийнхаа тойрог замд орж болох юм.
Шинжлэх ухаан ба мөнгө: АНУ ба Европ
Nature сэтгүүл шинжлэх ухааны санхүүжилтийн асуудлыг хоёр янзын үйл явдлаар онцолсон байна. Сэтгүүл NASA-гийн санхүүжилтийн асуудлыг ярихдаа «Хаббл»-ыг солих Жеймс Уэббын нэрэмжит сансрын одон орны дуранг нэг жилээр хойшлуусныг бичив. Мөн цөмийн судалгааны Европын байгууллага (CERN) коллайдерийн ажиллагаа амжилттай явагдаж байгаа ч санхүүжилтээс нь хассан байна. Испанийн Засгийн газар энэ зорилгын хөрөнгөө 8,37 хувиар бууруулах бөгөөд Их Британи ч эрдэмтдийнхээ эсэргүүцлийн дараа мөн ийм санаатай байгаа ажээ.
Мышьякт үндэслэгдсэн амьдрал нээгдэв. Эсвэл тэр байгаагүй
Арванхоёрдугаар сард Science сэтгүүлд нийтэлсэн материалдаа NAS-гийн астробиологичид өөрийн биологийн молекулдаа бүх амьтдад үхлийн хор гэгддэг мышьякийг фосфорын оронд ашиглаж байгаа бактерийг Калифорнийн Моно нуурнаас олсон гэж өгүүлсэн байлаа. Уг сэтгүүл үүнийг гол нээлтээр тооцох гэж байсан бололтой. Гэтэл өгүүлэлтэй холбоотой маргаан гараад Science «квантын машиныг» сонгосон байв.
Харин Nature сэтгүүл тэр өгүүлэл гарсныг тэмдэглэжээ. Шүүмжлэгч нар сэтгүүл энэ тухай нийлэх ёсгүй байсан гэдгээс гадна зохиогчид нь уг туршилтийг давтах хүсэлтэй хүн бүр исанал болгож байгааг буруутгажээ.
Шинжлэх ухааны баримыг гуйвуулсан нь
Nature жагсаалтаа бас нэг дуулианаар дуусгаж байна. Хүний нийгмийн ёс зүйн хөгжлийн үндсийг судалдаг Харвардын нэртэй эрдэмтэн Марк Хаузер шинжлэх ухааны судалгааныхаа баримтыг гуйвуулсан нь илэрсэн байв. Хаузер өөрөө “хэдэн алдаа гаргасан”, “ихээр харамсаж байна” гэж мэдэгдсэн байв. Гэвч шинжлэх ухааны хүрээ үүнийг зөвшөөрдөггүй учраас 2008 онд «Ёс зүй ба оюун ухаан. Байгаль бидний сайн ба муугийн олон талын мэдрэмжийг хэрхэн бүтээсэн бэ» гэсэн номоо гаргаж байсан эрдэмтний карьерт ийнхүү төгсгөл ирлээ.