
Фото: AFP, архив
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ба Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон хоёр америкчуудын хүндэтгэлийн хамгийн ихээр татсан улстөрчид гэж үзсэн санал асуулгын дүнг Gallup компани нийтлүүлжээ.
Америкийн 18-аас дээш настай хүмүүсийн дунд энэ сарын 10-12-ны өдрүүдэд явуулсан уг судалгааг утсаар авчээ. Тэдэнд өөрсдийг нь бишрүүлсэн эмэгтэй ба эрэгтэй тус бүр нэг нэг хүнийг сонгох санал тавьжээ.
Барак Обама сонгогдсоноосоо хойш уг асуулгад тэргүүлж ирсэн ба энэ удаа 22 хувийн санал авч хоёрдугаарт яваа Бага Жорж Бушаас даруй 15 хувиар илүү гарч чадсан байв. Гуравт байгаа Билл Клинтоны төлөө дөрвөн хувь нь санал өгчээ. Дөрөв ба тавд тус бүр хоёр хувийн саналтай Нельсон Мандела ба Microsoft-ийн Билл Гейтс нар бичигдлээ.
Эмэгтэйчүүдээс ес дэх жилдээ дараалан Хиллари Клинтон 17 хувийн саналтайгаар тэргүүлэв. Дараалаад, Сара Пэйлин (12 хувь), телевийзийн хөтлөгч Опра Уинфри (11), тэргүүн хатагтай Мишель Обама (5) ба Кондолиза Райс (2) нар нэрлэгдсэн байлаа.