Удалгүй дахиад л хиртэлт

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Удалгүй дахиад л хиртэлт

Өнгөрсөн долоо хоногийн мягмар га­ригт дэлхийд 2010 оны сүүлчийн Сар хиртэлт болон тэр нь нарны өвлийн дээд цэгт хүрсэнтэй давхцсан юм. Тэгээд ч тэр 21-ний өдөр дэлхийд хамгийн богино ба харанхуй байсан юм. Гэхдээ яг энэ тухай олон хүн хэлээгүй өнгөрчээ. Сар хиртэлт шөнө л болдог учраас гэх үү дээ. Мөн нар буцалт тэр хиртэлтээс хагас өдрийн дараа болсон билээ.

Харин энэ удаагийн Сарны хиртэлт нь нар өвлийн дээд цэгтээ байгаатай нь давхцсан нь үнэндээ ховор тохиолдол. NASA сайтад АНУ-ын тэнгисийн цэргийн одон орон судлалын Жефф Честер бичс­нээр тэр сүүлийн хоёр мянган жилийн хир­тэлтүүдийг судлаад ийм тохиолдол 1638 онд гарсныг хэлсэн байв. Түүний тоо­цоол­сноор дараагийн ийм үзэгдэл 2094 оны арванхоёрдугаар сарын 21-нд болох гэнэ. Ирж байгаа оны хувьд Нарны дөрөв, Сарны хоёр хиртэлттэй. Дараагийн хиртэлт нарных байх бөгөөд тэр нь нэгдүгээр сарын 4-нд хэсэгчилсэн хиртэлт маягаар явагдана. Бүх Европ, Хойд Африк ба Баруун Азид уг хиртэлт сайн ажиглагдана.

Ш.Самбуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж