Эгэл жирийн, энгийн зvйлийг ч
урлагийн гайхамшигт бvтээл болгож хувиргах хvртэл тэрхvv зvйлд vнэн
сэтгэлээсээ шунан дурлаж, бvх сэтгэл оюун, ур ухаанаа зориулна гэдэг
гайхалтай хэрэг. Яг тийнхvv зарим хvний хувьд зvгээр л нэг хvvхдийн
тоглоом гэж харагдах Lego тоглоомоор сэтгэл бахдам хот сvндэрлvvлсэн
нэгэн эрхмийн бvтээлийг та бvхэнд толилуулж байна. Dave DeGobbi энэхvv
мєлхєгч хотдоо урт удаан хугацааны шантаршгvй хєдєлмєрєє зарцуулсан нь
доорх зурагнуудаас танд тодорхой мэдрэгдэх бизээ. Тэрбээр єєрийн
бvтээсэн мєлхєгч хотынхоо талаар "Цаг агаарын гамшигт єєрчлєлтийн дараа
дэлхий ертєнц тэр чигээрээ хуурай элсээр хучигдсан цєл газар болон
хувирсан ба тэрхvv цєлєєр энэ мєлхєгч хот хэрэн хэсvvчилнэ. Хэд хэдэн
ийм хотууд байдгаас Crawler town хамгийн том нь, олон арван хvмvvс
Crawler town-аар эзгvй цєлєєр хєндлєн гулд аялна. Тэд яг л пицца, эрvvл
цэвэр хvнс, шар айраг шиг ховор нандин тансаг бvхнийг мэдэрч, амарч
тухлахын тулд аялж бас ажиллаж байгаа юм. Тэд амьд vлдэхэд нь амин чухал
хэрэгтэй ус болон эрдэс бодисын эрэл хайгуулд гарсан нь энэ бєгєєд
хvмvvсийн єєрсдийн нь бvтээж байгаа энэ хєдєлгєєнт хот тэднийг эзгvй
цєлийн цорын ганц эзэн болсон харгис хэрцгий элсэн шуурганаас зугтаж
гарахад нь туслах болно" хэмээн тайлбарлан єгvvлсэн байна.