Л.Энх-Амгалан: Би этгээд хавтастай, тоосонд дарагдсан ном байх байсан | News.MN

Л.Энх-Амгалан: Би этгээд хавтастай, тоосонд дарагдсан ном байх байсан

Хуучирсан мэдээ: 2010.02.27-нд нийтлэгдсэн

Л.Энх-Амгалан: Би этгээд хавтастай, тоосонд дарагдсан ном байх байсан

Б.Галсансүхийн шүлэгт гардаг шиг
“Өрөө хөлслөгч, өрөнд баригдагч, гэнэт гуниглагч, муухай аашт, сайхан
зант, үрэлгэн загнагч, өмд худалдан авагч, ханиад хүрэгч, хааяа
найрлагч, ухаангүй дурлагч, шуугиан таригч, чимээгүй амьдрагч,
шинэчлэлийг гүйцэтгэгч, уламжлалыг судлагч, мөн идиалист, шөнө
зүүдлэгч, сахлаа хусагч” хүнтэй цөөн хором хөөрөлдсөн юм. Түүний байгаа
байдал нь дотоод ертөнцийнх нь сүүдэр гэлтэй. Эрхэм уншигч та бүхэнтэй
уулзуулах гэж байгаа хүн маань Нисванис хамтлагийн ахлагч Амгаа биш
харин монгол улсын иргэн Энх-Амгалан гэдэг залуу юм. Бидний бэлтгэсэн
халуухан яриаг сонирхохоосоо өмнө хүйтэн ундаа дэргэдээ тавиад, сууж
байгаа газраа эвтэйхэн шигдчихээрэй.

– Сайн байна уу, хаагуур л яваад байна даа?
-Орос найзуудтайгаа уулзчихаад пиво уугаад л сууж байна даа. Харж байгаа биз дээ.

-Одоо уран бүтээл, гэр бүлээс өөр сэдвээр ярилцана шүү. Ном хэр уншдаг вэ гээд асуучихая? 

Ном уншдаг. Гэхдээ сүүлийн үед тэр болгон уншиж амжихгүй байна.
Хүмүүсийн бэлэглэсэн номууд, бас худалдаж авсан хэд хэдэн ном намайг
тавиур дээр хүлээж байгаа. Хэ хэ. Нэг л нартай өдөр уншина даа. Ер нь
ном унших сайхан.


– Тэгвэл өөрөө ном байсан бол ямар төрлийн ном байх байсан бол?

Ёстой огт бодож үзэж байгаагүй сонин асуулт байна. За төсөөлөөд үзье.
“Үйл явдал нь аажим эхлээд, өрнөл хэсэгтээ хурцдаж, төгсгөлрүүгээ
ойртох тусам ойлгомжгүй, улам оньсого мэт болоод, уншсан хүнд маш олон
асуулт үлдээсэн ном байх байсан болов уу. Харин доторх агуулгын хувьд
байн байн оюун санаагаар нь тоглосон сахилгагүйтэл, бага зэрэг хошин
мэдрэмжүүд байлгахыг хичээх байх. Хавтас нь аль болох этгээд, өвөрмөц
байна. Тэгээд номын тавиур дээр даруухан залрана. Бага зэрэг тоосонд
дарагдах ч юм уу. Ер нь уншсан хүн хэзээ ч харамсахгүй ном байх болов
уу гэж хичээнгүйлэн төсөөллөө”.  


– Яагаад дуучин болсон юм бэ?

Би өөрийгөө дуучин энэ тэр гэж боддоггүй ээ. Харин өөрийнхөө үзэл
бодлыг илэрхийлэх боломж минь гэж ойлгодог. Эргэн тойронд минь дотно
найз нөхөд, сайн хамт олон байдаг болохоор ажил төрөл минь санасныг
бодоход амжилттай явагддагт баярладаг. Миний хоолой Рок хөгжимтэй
нийцсэн байх гэж бодож байна. Яг үнэнийг хүмүүс хэлдэг.

– Таны хоолой их өвөрмөц шүү дээ. Сөөнгөдүү ч юм шиг. Хоолойгоо хөгжимтэй, амьтантай, бас ноттой зүйрлэвэл?
-Асуултууд
чинь их өвөрмөц юм. Яг урьд нь иймэрхүү юм бодож байгаагүй болохоор
оновчтой хариулж чадахгүйгээ хүлээе. Хэ хэ. Ямар хөгжимтэй адилхан бэ
гэвэл гитар шиг яруу, төгөлдөр хуур шиг баялаг, уянгалаг байхыг хичээнэ
ээ. Яагаад гэвэл дуу зохиоход гитар дээр ихэвчлэн рок, тийм нэг Хаард
стилийн дуунууд, төгөлдөр хуураас аялгуулаг, уянгалаг дуу төрөөд байх
шиг санагддаг. Харин амьтан гэвэл би матрын ордных болоод ч тэр үү
зурхайн дүрс ихэвчлэн янгир, ямаатай адил. Учир нь хэцүү замаас
няцалгүй үргэлж өөдөө тэмүүлж байдаг гэсэн байдаг. Заримдаа энэ зүйрлэл
нь надад таараад ч байгаа юм шиг санагддаг. Амархан сэтгэлээр унаж,
шантралгүй урагшлахыг хүсдэг. Нотны хувьд гэвэл “Сибемоль” нот шиг ч юм
уу. Тийм нэг биеэ даасан эршүүд, өндөрлөг өнгө аястай.

– Тамхины тухайд ярилтгүй биз дээ.

Би ер нь их эрх өссөн болохоор багадаа тамхи татдаг байсан. Ээжийн оёж
өгсөн шинэхэн даалимбан тэрлэгийн хормойг тамхины цогоор “мялаачихаад”
аавтайгаа хамт хөдөө явах эрхээ хасуулж байлаа. Тавдугаар ангид байхдаа
л тамхи гэдэг хорт бодисыг бүрмөсөн хаясан.

– Тамхинаас гарна гэдэг ч хүнд даваа шүү.

Хүнд ханиад туссан юм аа. Бронхид. Багш хичээл заах уу, эсвэл би
ханиасаар л байх уу гэдэг дээрээ тулсан даа. Нэг үгээр хэлбэл хаширсан.
Одоо би тамхи татая гэж боддоггүй. Ёстой хэрэггүй юм чинь л энэ муу
тамхи байх. Ер нь одоо, орчин үед залуучууд тамхинаас татгалзаж байна
шүү дээ.

  – Дуулахаас өөр ямар урлаг сонирхдог вэ?

Дуулахаас өөр. Сар “шүтэж” шүлэг бичих дуртай. Бага зэрэг романтик гэх
үү дээ. Өө нээрээ хөгжим тоглоод байдгаа мартчихлаа. Хахаха. 


– Ажаад байхнээ Амгаа их сайн залуу шиг байна. Өөрийгөө нэг сайхан муулчих. Энэ бол тушаал шүү.

Уул нь муулмааргүй л байна. Би өөрөө өөртөө дажгүй санагддаг ш дээ.
Бусадтай ч боломжийн нээлттэй харьцдаг гэж боддог. Гэхдээ яахав ажил
төрлийнхөө талаас гоочлох гээд оролдоод үзье. “Ширүүн ширүүн дуу зохиож
учир мэдэхгүй жаалуудыг уруу татаж аав ээжийнх нь уурыг барагч”.
Б.Галсансүхийн шүлэгт гардаг шиг “Өрөө хөлслөгч, өрөнд баригдагч, гэнэт
гуниглагч, муухай аашт, сайхан зант, үрэлгэн загнагч, өмд худалдан
авагч, ханиад хүрэгч, хааяа найрлагч, ухаангүй дурлагч, шуугиан таригч,
чимээгүй амьдрагч, шинэчлэлийг гүйцэтгэгч, уламжлалыг судлагч, мөн
идиалист, шөнө зүүдлэгч, сахлаа хусагч” гэх мэт цаашилна. Үргэлжлэл бий. 

– Таалагддаг онч мэргэн үгнээсээ бидэнтэй хуваалцаач?

Одоогоор санаанд орж байгаа нь Бавуугийн Лхагвасүрэн гуайн үг байна. Ер
нь би хүмүүсийн ярилцлага их сонирхдог. Түүний ярилцлагыг телевизээр
харж байхад сайхан зүйл их ярьж байсан. “Хөгжим бол хүчирхэг довтолгоо
юм. Эс бүхэнд нэвчдэг билээ”, “Нэг бүтээл хийх гэж би үхдэг (дуусдаг),
дараагийн бүтээлээ хийх гэж амьд үлддэг” гээд л. Янзтай байгаа биз? Бас
хүмүүст хэрэг болж магадгүй гэсэн үүднээс Э. Лабуле гэдэг хүний үгийг
хэлье. “Маргааш бол өнөөдрийн аугаа их дайсан. Маргааш нь бидний хүчийг
асгаруулж, биднийг тамирдуулж, биднийг зүгээр суулгадаг”. 

– Хоол иддэг биз дээ. Хэхэ тоглосон юм аа. Дуртай хоолныхоо жорыг хэлээч?

За би айхтар тодорхой жор хэлж чадахгүй ээ. Гэхдээ өөртөө таарсан,
боломжийн хоолыг бол хийж чадна. Ер нь цуйван гайгүй хийчихлэг юм шиг
байгаа юм.

– Амгаа эмэгтэй хүн байсан бол ямар маягийн бүсгүй байх байсан бол оо?

– Энэ үнэхээр хэцүү асуулт байна. Би сайн мэдэхгүй юм. Төсөөлж ч чадахгүй нь ээ. Уучлаарай. 

-Саяхан “Элсний нүүдэл” гээд кинионд тоглосон байна лээ. Сэтгэгдлээсэээ хуваалцаач?
-Би
өөрөө мэдээгүй ш дээ. Би одоо кинонд тоглочихсон л юм байх даа. Үгүй
байх аа надтай адилхан л хүн байгаа байх. Чи андуурч. (Хоолой нь
өвдчихсөн бололтой хүржигнэн инээв.) 

-За боль доо. Арай тэр кинонд тоглосондоо харамсаад байгаа юм биш биз дээ.
-Харамсаагүй
ээ. Багаасаа кинонд тоглохын мөрөөсөл болж байсан юм. Тэр дундаа
байлдаантай киноны гол дүрийн баатар байхыг их л хүссэн дээ. Би чинь
кино механикчийн хүүхэд шүү дээ. Ингээд бодоход миний мөрөөдөл биелж ч
байх шиг. Хүүхэд насны минь мөрөөдлийг биелэхэд тус болсон уг киноны
найруулагч Балдорж ах, Инда эгч, Баясаа ах, Амраа болон С.А.С
пикчэрсийн хамт олондоо “Баярлалаа” гэж хэлье. 

-Яг л дахиад киноны дүр горилж байгаа юм шиг сонсогдож байна даа хэхэхэ.
-Хахаха. Хүний үг мушгиж гуйвуулсан, аль эсвэл хүмүүсийн хооронд яс хаясан юм бичээд үзээрэй. 

-Анхны кино гэхэд дажгүй тоглосон юм шиг санагдсан шүү. Балдорж ах магтаал сайшаалын үг хэлж байна уу.
-Хэлсэн. Олон тоглох тусмаа сайжирч байна гээд л… Ер нь их хичээл сургуулилт хийх юм бол боломж байдаг юм билээ. 

-Өөрийгөө их л эвдсэн дүрд тоглосон юм шиг санагдсан. Төгөдлөр хуурын анги төгссөн тийм ээ?
-Тэгэлгүй
яахав дээ. Хамтлаг гэдэг чинь би, бид нар өөрсдөө байдаг. Харин кино
гэдэг чинь их сонин. Би биш, бид нар биш, хэн ч биш. Өөрийнхөө танихгүй
хүний дүр бүтээхийг шаарддаг юм билээ. Хөгжмийн багшийн их сургуулийг
төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн юм байна. 

-Сая 18-нд монголдоо л хамгийн олон
гишүүнтэй фэн клубийнхээ хоёр жилийн ойг тэмдэглэн 300 гаруй шүтэн
бишрэгчидтэйгээ хамт нэгэн үдшийг маш сайхан өнгөрөөсөн. Тоглолтын
дайтай нүсэр хөтөлбөр бэлтгэсэн байна лээ шүү..

-105 гишүүнтэй болсон гэсэн.
Тэднийг хараад маш их баярлаж, урам авдаг. Яагаад гэвэл бид нарыг
зүгээр сууж болохгүйг тэд сануулдаг. Тэр олон залуус биднийг гэсэн чин
сэтгэлтэй байгаа учраас тэднийхээ итгэлийг алдахгүйн тулд их хичээн
хөдөлмөрлөдөг дөө. 

За
тийм ээ. Энэ бол Энх-Амгалан байлаа. Бидний дунд өрнөсөн халуухан яриа
ийнхүү өндөрлөж байна. Уншигч та бүхэндээ уран бүтээлч хүний хувийн
амьдрал, үзэл бодол, зан араншин ханхалсан гэгээхэн а
гшинг хүргэлээ.

2007.9.27

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

yamaa 2010-02-27 124.158.86.19

matriin ord maiga holtei bulchin shormos ni zangirsan tagdgar bietei ailiin hool amttai gej yarij yavdag hymyys baidag er ni bol yamaan hyn shyydee mongolchuud matar gej buruu orchuulsan baidag ni haramsaltai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж