Арванхоёрдугаар сарын 29

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Арванхоёрдугаар сарын 29

“Швейцарийн төвийг сахисан байдалд нь их гүрнүүд маш их сонирхолтой байгаагаас одоо Швейцари төвийг сахиснаа зарласан нь түүний эрхээс  гадна үүрэг нь болж байна.”

(1813 оны арванхоёрдугаар сарын 29-нд  зарласан Швейцарийн төвийг сахисан тун­хаг­лалын талаар Нополеоны хэлсэн үг)

Лангард оргилд мандуулагдсан Швейцарийн төрийн далбаа
Наполеоны эзэнт улс цэр­гийн ялагдал хүлээсэн нь Фран­цын цэргийг 1813 оны сүүл­чээр Швейцарийг орхиход хүр­гэ­жээ. Тус орны янз бү­рийн кантонуудын төлөөлөгч нар сеймын хурал­даанаараа Швейцари нь ямагт төвийг сахих бодлогыг барина гэсэн тунхаглалыг гарган баталсан байна.

Ирланд нь Эйре улс болов

Британийн хааны томилдог амбан захирагч төрийн тэргүүн байхаа болиод Ирландад ерөнхийлөгчийн сонгууль явуулахаар бэлтгэж эхэлсэн байна.
Ирланд. Мохер уул

Ирланд 1921 онд Бри­таниас өөрийн бие даасан Засгийн га­зар байгуулах эр­хээ аваад улам бүр тус­гаар улс болох замдаа орж байлаа. Засгийн га­­­зар нь 1933 онд Британийн хаанд үнэнч байх тангараг өргөдөгөө болсон байв. 1937 оны долдугаар сарын 1-ны бүх нийтийн санал асуул­­гаар баталсан Үндсэн хууль нь 1937 оны арванхоёрдугаар сарын 29-нөөс хүчин төгөл­дөр болжээ.

Маркиза де Помпадур төржээ

1721 он: Маркиза де Помпадур (жинхэнэ нэр нь Жанна-Антуанетта Пуассон)1721 оны энэ өдөр төржээ. Тэрээр Парисийн хотын захиргааны байранд 1745 оны хоёрдугаар сард болсон  багт наадам дээр хаантай танилцсан байв. Тэр эмэгтэй багтай байсан ч бие авч яваа байдал ба хөдөлгөөн нь хаанд таалагдсан гэдэг. Удалгүй хаан түүнийг албан ёсоор ивээлийн эмэгтэй болгоод нө­хөрт нь орлоготой байр өгчээ. Хурц ухаан­тай тэр эмэгтэй удал­гүй хааны өөр­төө захирч чадсан ба улс орныхоо гадаад, до­тоод бодлогод маш их нөлөөтэй болжээ. Тэрээр хаанд үнэнч хү­мүү­­сээр түүнийг хүрээлүүлж чадсан байв. Тэр эмэгтэйн хүссэний дагуу герцог Ришилье Францын маршалаар, герцог Шаузель Гадаад хэргийн сайдаар, Сангийн сайдаар Машо нар томилогдож байлаа. Мөн тэрээр хааны Австритай ашигүй харилцаа байгуулахад хүргэсэн бөгөөд ихээхэн зарлагтай эмэгтэй байв. Моодны хуулийг тэр гаргадаг гэгдэж байлаа. Помпадурын үйлдэл ордныг бишрүүлж, олны дургүйцлийг гаргаж байв. Нөгөө талаас тэр эмэгтэй урлаг, соёлынхоныг дэмжин нөлөөлж чаджээ. Тэрээр урлагийнханд мөнгө хөрөнгөөр тусалж байснаас гадна ер бусын ягаан өнгийн шаазангийн үйлдвэрлэлийг зохион байгуулсан нь түүний бүтээгдэхүүнд Rose Pompadour нэрийг өгсөн байв. Маркиза  язгууртны хүүхдүүдийн Цэргийн сургуулийг зохион байгуулахад бас их хүч хөдөлмөр гаргажээ. Хөшигний цаадах Помпадурын удирдлага Францын соёлыг гаргаж ирэхэд маш их үүрэг гүйцэтгэжээ.

Роберт Линднё Нулимсын замаар

1942 он: Тэр үед 16000 хүн байсан черокууд XIX зууны эхээр христийн шашинд ороод өөрсдийн Үндсэн хуультай, сонгуулийн байгууллагатай, 18 сургуультай байсан ба Cherokee Phoenix гэдэг сонинтой болон  Библийн судрыг өөрийн хэлээр гаргасан байв. 1838 оны тавдугаар сард Нулимасны зам гэгчээр шилжих их нүүлт эхэлсэн байна. Жилийн дараа нь гэрээ байгуулагчид Рижийг хөнөөсөн юм. Ингээд индианчууд нийтийн “хорионд” оржээ. Үүнтэй холбоотой Текумсегийн хараал гэсэн нэг домог байдаг. Энэ нь шайен омгийн индианы удирдагч  Текумсегийн хийсэн хараал гэнэ. Цагаан арьстнууд хэлэлцээрээ зөрчсөн учир Америкийн ерөнхийлөгч нарт нь уг хараалыг тэр хийсэн гэдэг. Хараалаар бол 0 төгссөн онуудад сонгогдсон ерөнхийлөгч нар бүрэн эрхийн хугацаагаа дуусгахаас өмнө алагдах буюу үхсэн байх ёстой гэнэ. Уильям Генри Гаррисоны нэг дэх үеэс эхлэн хараал долоон үеийг дамжих ёстой юм байх.  Уильям Генри Гаррисон тангарагаа өргөөд нэг сарын дараа өөд болсон ба 0 төгссөн онуудад АНУ-ын ерөнхийлөгч болсон хүмүүсийн сүүлчийн хоёроос бусад нь албан тушаалдаа байхдаа өөрийн үхлээр буюу алуурчны суманд өртөн нас барсан байв.

Хоёр дахь үе-Авраам Линкольн 1860 онд ерөнхийлөгчөөр сонгогдоод 1864 онд дахин ерөнхийлөгч болоод 1865 онд алагджээ.
Гурав дахь үе-Жеймс Гарфильд 1880 онд ерөнхийлөгч болоод 1881 онд алагдав.
Дөрөв дэх үе-Уильям Мак-Кинли 1900 онд сонгогдоод 1901 онд алагджээ.
Тав дахь үе- Уоррен Гардинг 1920 онд ерөнхийлөгч болоод 1923 онд нас барав.
Зургаа дахь үе- 1940 ба 1944 онуудад дахин ерөнхийлөгчөөр сонгогдсон Франклин Делано Рузвельт  ба тэр 1945 онд нас баржээ.
Долоо дахь үе-Жон Кеннеди 1960 онд ерөнхийлөгчөөр сонгогдоод 1963 онд алагджээ.

Найм дахь үе болсон Рональд Рейган энэ зохицолыг анх эвдсэн хүн болов. Тэрээр 1980 онд сонгогдоод 1981 онд халдлагад өртсөн ч  амьд гарч 1989 онд бүрэн эрхийн хоёр дахь хугацаагаа төгсгөжээ.

Ш.Самбуу
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж