Засгийн газраас удтал боловсруулсан Тавантолгой төсөл УИХ-ын гишүүдээс
“коко” авч байгаа сурагтай.
Тэр дундаа УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүд уг төслийг ихээхэн
таалжээ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын
гэрээнд шүүмжлэлтэй
хандан, УИХ-ын даргад шаардах бичиг хүргүүлсэн 13 “эсэргүү”-ний нэг болох УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир
“Тавантолгой төсөл овоо сэтгэлд нийцэж байна. Аятайхан юм болчихож” хэмээн
өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт хуралдсан намынхаа ээлжит бус хуралдааны үеэр ам алджээ.
Г.Дарь