Байгууллага бүрээс хариуцлагатай жижүүр ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Байгууллага бүрээс хариуцлагатай жижүүр ажиллана

-Шинэ оны баярын өдрүүдэд нийс­лэлийн иргэдийг тав тухтай байлгах үүд­нээс цахилгаан, ус, дулаан, нийтийн тээвэр зэрэг байгууллагуудад хариуц­лагатай жижүүр ажиллана.

-Нийслэлийн Цагдаагийн албан хааг­­чид энэ сарын 30-ны өдрөөс өндөр­­жүүлсэн бэлэн байдалд нэмэгдэл хүч гарган ажиллана.  Одоогоор цагдаагийн байгууллага уртасгасан цагаар ажиллаж байгаа ба  нийслэлийн Шуурхай мэдээл­­лийн 101, 102,  103, 105 дугаарын утас­­нуудад шаардлагатай үед дуудлага өгч болох юм байна.

-Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хариуцлагатай жижүүртэй баярын өд­рүүдэд 320981 дугаарын утсаар 24 цагийн турш холбогдож болно.  Өрхийн эмнэлгүүд 10-16 цагийн хооронд ажил­­лах бол дүүргийн Эрүүл мэндийн нэгд­­лийн гэмтэл,  дотор мэс засал, шүдний каби­­­нетын үйлчилгээг үзүүлэх аж.

-Баярын өдрүүдэд Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төв 10-14 ца­гийн хооронд ажиллаж, нэн яаралтай ам­ны хөндийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм байна.    

-Мөн хүүхдийн түргэн тусламж 24 цагаар, Дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн хүлээн авах тасаг 24 цагаар иргэдэд үйл­­чилж, шаардлагатай тусламж үзүүл­нэ. Иргэд баярын өдрүүдэд  хоолны хорд­лого, гэдэсний халдварт өвчин, хальтиргаа гэмлээс үүдэлтэй осол, салют дина­мит зэргээс гэмтэх үзэгдэл нэмэгдэг тул анхаарал болгоомжтой байхыг нийс­лэлийн Эрүүл мэндийн газраас ан­хааруулж байна.

-Түүнчлэн хүйтний эрч чангарч байгаа энэ өдрүүдэд ханиад томууны дэгдэлт их байгаа тул бага насны хүүхдийг онцын шаардлагагүй бол гадуур авч явахгүй байхыг зөвлөе. Хэрэв энэ өдрүүдэд хүү­­хэд тань ханиад томуугаар өвчилж эмч дуудах  шаардлагатай бол харъяа дүүр­­гийн хүүхдийн түргэний доорхи утсаар холбогдоорой.

Сүхбаатар дүүргийн хүүхдийн түргэн:  350793
Чингэлтэй дүүргийн хүүхдийн түргэн:  70110279
Баянгол дүүргийн хүүхдийн түргэн: 362539
Баянзүрх дүүргийн хүүхдийн түргэн:  70150052
Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн түргэн:  685065
Хан-уул дүүргийн хүүхдийн түргэн:  341003

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж