
-Таны ахалсан ажлын хэсэг хуралдах юм байна. Ямар асуудлаар хуралдах гэж байгаа вэ?
-Парламентын ордон барих чиглэлээр байгуулсан Засгийн газрын ажлын хэсгийн ажлын явцыг сонсох гэж байгаа юм. Ажил хэр байна. Ямар шатандаа явж байна гэдгийг л сонсох юм. Бид УИХ дээр бас нэг ажлын хэсэг байгуулаад байгаа. Засгийн газрын ажлын хэсэг бол ордныг барьж байгуулах, гүйцэтгэх асуудлыг хариуцаж байгаа юм. Засгийн газрын Шадар сайд ахалж байгаа. Тэр ажлын явцыг УИХ-ын ажлын хэсэг сонсоно.
-УИХ-ын ажлын хэсгийн ахлагч нь та юу?
-Тийм.
-Ордон барих газар, байршлаа тогтоосон уу?
-Тэр манай хариуцсан асуудал биш.
-Төрийн ордны арын цэцэрлэгт гэж дуулдаж байсан. Тэнд үү?
-Өнгөрсөн намар тэгж тогтсон.