Энэ нь 2008 оны гуравдугаар сарын 19-ний Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайд “Энержи ресурс” ХХК-тай Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээг 2008 оны гуравдугаар сарын 21-нд байгуулж, энэ гэрээгээр Ухаа худаг-11952А тусгай зөвшөөрөл бүхий 2962 га талбайг “Энержи ресурс” ХХК-д үлдээхээр тус тус тохиролцсонтой шууд холбоотой байхаар ойлгогдож байна.
Засгийн газрын дээрх шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 60.4-ийн “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй”, 26.9-ийн “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно”, 9.1.5-ын Засгийн газар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох тухай саналыг УИХ-д өргөн мэдүүлэх гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.
Иймээс хууль зөрчсөн байж болох дээрх асуудалтай холбогдуулж Засгийн газрын байр суурийг тодруулахаар танд хандлаа” гэжээ.