Намын бүлгүүд төмөр замын төслийг дэмжиж байна | News.MN

Намын бүлгүүд төмөр замын төслийг дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.04-нд нийтлэгдсэн

Намын бүлгүүд төмөр замын төслийг дэмжиж байна

Үндэсний аюулгүй байдал, геофолитик гээд олон чухал асуултад хариу нэхэн, маргаан
дагуулсаар байсан “Шинэ т
өмөр зам”
т
өслөө Монгол Улсын Засгийн
газар
өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт УИХ дахь намын бүлгүүдэд танилцуулж, улмаар ард түмэндээ зарлав. Монголын баруун хязгаараас зүүн хязгаар руу
чиглэх энэх
үү төмөр зам Тавантолгой-Сайншанд-Чойбалсан хотыг
дайрч, З
үүн хойд
Азийн орнууд руу довтолгоно. Тодруулж хэлбэл, Засгийн газар х
өндлөн тэнхлэгийн
т
өмөр замыг хамгийн ашигтай
маршрут гэж
үзжээ.
Ингэснээр Тавантолгой, Оюутолгой зэрэг стратегийн орд газруудад нуугдаж байгаа
баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа т
үүхийгээр нь
дан ганц урд х
өрш рүү зөөвөрлөх бус эцсийн бүтээгдэхүүн болгон,
экспортод гаргах нь
илүү эдийн
засгийн ач холбогдолтой гэж тооцоол
жээ. Ерөнхий сайд ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ “Энэ зам алсдаа дорнод болон төв, говийн бүс дэх зэс,  нүүрс, төмөр, уран, нефтийн ордуудыг найдвартай дэд бүтцээр
хангахын зэрэг
цээ Зүүн хойд азийн
орнууд д
ахь бүс нутагтай
эдийн засгийн
өргөн харилцаа нээх бололцоо олгоно” хэмээн тодотгосон. Мөн зэс,  төмрийн ордын бүтээгдэхүүнийг түүхийгээр нь зөөх явдалд цэг
тавих учиртай”
хэмээн хэлсэн.
Гэхдээ энэ нь Тавантолгойгоос Хятад руу шууд т
өмөр зам тавихгүй гэсэн үг бас биш.  Тавантолгойгоос урд хөрш рүү чиглэх нарийн төмөр замыг ч
тавихаар т
өсөлд тусгасан, хамгийн гол нь газрын баялгийг эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлоход оршиж буй.

Эцсийн шийдлийг
УИХ-аас гаргах ч, УИХ дахь намын б
үлгүүд одоогоор өргөн, нарийн төмөр замын төслийг
хоёуланг
нь дэмжсэн уур
амьсгалтай байна.  

Ч.Сайханбилэг:

-Ардчилсан намын
б
үлэг өргөн төмөр замыг дэмжиж байна уу, эсвэл нарийн уу?

-Монгол Улсын төмөр зам өргөн төмөр зам дээр
суурилсан
бүтэцтэй. Засгийн газар анх энэ асуудлыг боловсруулж
эхлэх
үед маршрутыг нь зүүн тийшээ, урд
з
үг рүү явахаар ярьж байсан.
Одоогийн боловсруулсан т
өсөлд аль аль чиглэл рүү  явуулахаар оруулж ирж байна. Хуулиараа төмөр замын
бодлогыг УИХ-аар хэлэлц
эн
эцсийн шийдвэр гарах учиртай. Ирэх долоо хоногт Засгийн газраас бодлогыг УИХ-д
барина гэсэн.  Ардчилсан намын б
үлгийн хувьд
Засгийн газраас оруулж ирсэн т
өслийг дэмжсэн уур амьсгалтай байгаа.

 

Д.Лүндээжанцан:

-Төмөр
замын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг ярьж бйна гэж дуулдсан.
Төмөр замын маршрутыг хэрхэн тусгасан байна вэ түүнд?

-Оюутолгой, Тавантолгойн орд газрыг ашиглахтай холбоотойгоор дэд бүтцийн асуудал гарцаагүй тавигдах учраас төмөр замын бодлогыг ойрын хугацаанд УИХ
шийдвэрлэх
учиртай болж байна. Засгийн газрын бодлогод хөндлөн маршрутыг гол болгосон байна.  Ингэхдээ өргөн цариг, нарийн цариг, мөн үндэсний эрх ашиг, геофолитик, уул уурхайн
баялгийг ашиглахтай холбоотойгоор нэм
үү өртөг бүтээх үйлдвэрүүдийг
байгуулах. Хоёр х
өрштэйгээ хамтарч ажиллах, ингэхдээ
Монгол Улсын олон жил тавьж ирсэн асуудлыг давхар шийдэх. Тухайлбал, тарифын хөнгөлөлттэй холбоотой асуудал, ч байдаг юм уу,
хийн хоолойтой холбоотой асуудал гэх мэт маш олон асуудал тавигдах учраас энэ
асуудлыг эцэслэн шийдвэрлэснээр ээдрээ за
нгилаа шийдэгдэх учиртай.

-Тэгэхээр Засгийн газар
нарийн төмөр зам, өргөн төмөр зам хоёуланг нь байгуулахаар зоригложээ гэж
ойлгож болох уу?

Үүнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ярилцсаны дараа, мөн бодлогыг УИХ-д өргөн барьсны дараа бүлгүүдээс ажлын хэсэг гарч, УИХ-аар
хэлэлцсэний дараа шийдвэрлэнэ л дээ.

 

Г.Дарь

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-04-04 60.31.17.57

Ene shal hudlaa shuu Butehgui tusul

Avatar

Зочин 2010-04-04 124.158.84.183

ер нь энэ байдаг л нэг намын дарга хэн байх нь тийм их ач холбогдолтой зүйл юмуу энэ нам манайдаа шударга үнэний ч юм уу аль нэг талаараа нийгэмд үлгэр дууриал үзүүлэхээр нам бол энэ тухай сонирхож болно гэхсэнж хамгийн болохгүй бүхэн энэ намаас л гарч байгаа биздээ тэгээд сэтгүүлч гэгчид нь баяр дарга баяр дарга гэцгээгээ л тэр нь ч хэн юм арай өөрөөр хоолоо олж идэх арга байдаггүй юу МАХН АН ГЭСЭН 2 НАМЫГ МОНГОЛ УЛСЫН НАМУУДЫН БУРТГЭЛЭЭС НЭГ МӨР ХАСАХ ХЭРЭГТЭЙУЛС ОРНЫ ТУСГААР ТОГТНОЛЫГ 10 ЛАН МӨНГӨӨР АРИЛЖСАН МУУ ОЛИГАРХУУДЫГ ЭРҮҮДЭН БАЙЦААХ ХЭРЭГТЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж