“Сексийн эрх чєлєє” удахгүй дэлгэцнээ

Хуучирсан мэдээ: 2010.04.04-нд нийтлэгдсэн

“Сексийн эрх чєлєє” удахгүй дэлгэцнээ

“Эссэч” энтертайнментийн уран бїтээл “Сексийн эрх чєлєє”  бїрэн хэмжээний уран сайхны кино энэ сарын 14-ний єдєр “Єргєє”,  “Соёмбо” кино театруудад нээлтээ хийх гэж байна.  Уг кино нь ємнєх болон єнєєгийн нийгэмд эзлэх хувь хїний мєн чанарыг хєндсєн, нийгмийн гол їндсэн тулгуур болох гэр бїлийн амьдралын їнэ цэнэ, єнгє мєнгєєр хэрхэн хэмжигдэж байгааг харуулсан ба хайр сэтгэл, хїн чанарыг хурцаар шїїмжилж, ахуйгаар дамжин илэрхийлэгдсэн сэтгэл зїйн драм юм.  Киноны сүүлийн үед дэлгэцэнд гарч буй бусад уран бүтээлээс ялгарах онцлог нь їзсэн хїн бїрийн оюун ухаан, сэтгэл зїрхэнд їлдэцтэй амьдралын олон єнгє аяс мєн чанарыг зєвєєр мэдэрч ялгаж салгаж харахад тустай, сургамж єгч чадсантай холбоотой гэж уран бүтээлчид нь тайлбарлаж байна.
“Сексийн эрх чєлєє” киноны гол агуулга нь аль ч їеийн нийгэмд байдаг асуудлыг дэлгэн харуулсан ба ихэнх гэр бїлд нийтлэг тохиолдолдож байдаг ч  ил гаргахыг хїсдэггїй эмзэг сэдвийг дэлгэснээрээ бусад кинонуудаас євєрмєц  болжээ. Киноны гол дїрїїдэд уран бїтээлээрээ олны танил болсон  жїжигчин Анхням, Баттїшиг, Хулан нар тоглосон аж.
      Уг бүтээлийг найруулсан найруулагч Ж.Жамъянсїрэн нь “Нэгэн нарны дор”, “Мєрєєдлийн хєлєг онгоц”, “Зїїдний їргэжлэл”, “Бид дєрвийн хайр” зэрэг олон ангит уран сайхны кинонуудад гол ба туслах дїрїїдийг чадварлаг бїтээж, їзэгчдийн танил болсон тєдийгїй  Монгол, Японы хамтарсан “Чингис хаан” киноны монгол талын жїжигчид хариуцсан найруулагчаар ажиллаж байсан юм.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж