
Хүн ам орон сууцны 2010 оны улсын тооллод Сэлэнгэ аймаг амжилттай оролцлоо. Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 25668 өрх тоологдохоос 25948 өрх тоологдож 101,9 хувьтай хүн ам орон сууцны улсын тооллогод хамрагдлаа. Мөн аймгийн хэмжээгээр нийт 91351 хүн тоологдохоос 92479 хүн тоологдож 101.23 хувьтай тоологдлоо. Тооллогын ажилд Ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчид идэвхитэй хамрагдаж хугацаандаа амжилттайгаар ажлаа гүйцэтгэсэн байна. Энэ ажилд иргэд идэвхитэй оролцож ямар нэгэн асуудал үүсгээгүй байна.
Ч.Отгонцэцэг