
Талибуудын явуулсан амиа золиослогч бүсгүй Пакистанд аллага үйлдсэн анхны амиа золиослогч эмэгтэй болжээ. Түүнийг хамгаалагч нар саатуулсны дараа тэрээр тэсрэх төхөөрөмжөө дэлбэлсэн байв. Талибууд түүнийг эмэгтэй гэдгийг үйгүйсгэж байна. Манайд мянга мянган эрчүүд байхад бид эмэгтэйчүүдийг ашиглахгүй, тэр нь исламын уламжлалд ч таарахгүй хэмээн талибийн төлөөлөгч Азам Тарик мэдэгдсэн байв.
Энэ аллагын улмаас 46 хүн амиа алдаж, 105 хүн шархадсан байлаа.
Ш.Мягмар