Иранд талх, цахилгаан, бензины үнэ нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Иранд талх, цахилгаан, бензины үнэ нэмэгдэв

Иранд түлш, ус, цахилгаан ба талх зэрэг зайлшгүй шаардлагатай бараанд улсаас үззлэх хөнгөлөлтийг бууруулах хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ арга хэмжээгээр таван тэрбум орчим ам.долларын хэмнэлтийг гаргана.

"Энэ төлөвлөгөө бол манай орны хувьд амин чухал. Тэр нь эдийн засгийн цэцэглэлтийг авчрах бөгөөд Ираны баялаг ард түмнийх учраас тэд хувиарлалтад өөрсдөө оролцох эрхтэй” гэж ерөнхийлөгч Махмуд Ахмадинеджад мэдэгдсэн байна. .

Таван жилийн турш хэрэгжих уг өөрчлөлтийн эхний шатанд усны үнийн 25, эрчим хүчний үнийн 45 хувийг улс нөхвөрөөр өгч байх гэнэ. Эдийн засгийн хүндрэлийг давахад нь иран хүн бүрт 80 ам.долларын тусламж өгч байна.

Хүнсний болон тээврийн компаниудад шинжлэлийн дагуу үйлчилгээний үнээ нэмэхийг хоригложээ. Бензины үнэ нэмэгдснээс жолоочид ажилдаа гараагүй байна. Үйлчилгээний хөлсөө нэмэгдүүлтэл тэдний ихэнх нь ажилд гарахгүй гэнэ.

Үнийн өсөлт Ираныг, хэд хэдэн удаа үймээн самуунд хүргэж байлаа. Хоёр жилийн өмнө бензины үнэ нэмэгдсний улмаас хилэгнэсэн олон дэлгүүр хоршоо ба  шатахууны станцуудыг ниргэсэн байв.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж