“Хөгжим хүүхдийн амьдралд” төсөл хэрэгжинэ

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

“Хөгжим хүүхдийн амьдралд” төсөл хэрэгжинэ

Сүүлийн жилүүдэд гэр оронгүй эцэг эхийн хараа хяналтаас гадуур  хүүхдүүд ихсэж элдэв төрлийн гэмт хэрэг, цаашлаад өөрийн биеэр хохирох асуудал газар аван Монгол улсын өнцөг булан бүрт тэнэмэл гэх тодотголтой хүүхдүүд ихсэх хандлагатай болсонтой холбогдуулан эдгээр хүүхдүүдийг хүмүүжүүлж эх орондоо хэрэгтэй ихийг бүтээсэн төлөв даруу хүн болж төлөвшүүлэхэд анхаарлаа хандуулан нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас бусад улс орнуудын жишгээр "Хөгжим хүүхдийн хөгжилд" төслийг  өнгөрсөн оноос эхлэн хэрэгжүүлж эхлэсэн нь  үр дүнгээ өгч гудамжны гэх тодотголтой хүүхдийн тоо тодорхой хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэ төслийн хүрээнд UBS телевизтэй хамтран "Гэртээ харих зам" цуврал нэвтрүүлгийг хийж үзэгчдэд хүргэж байгаа юм байна. Урлагаар дамжуулан нийгэмшүүлэх төлөвшүүлэх уг төслийг хэрэгжүүлэхдээ Улаанбаатар хотын хэмжээнд тэнүүчлэн амьдардаг 120 орчим хүүхдүүдээс байнга тэнүүчлэн амьдардаг хаяг тогтоох төвд бүртгэлтэй 45 хүүхдийг сонгон хамруулжээ. Ингэснээр гудамжны гэх тодотголтой хүүхдүүд  аюулгүй орчинд сурч хөгжих нөхцөл бүрдэж урам зориг итгэл үнэмшил бий болж тэнэмэл амьдралаасаа аажмаар хөндийрөх хандлагатай болсон учраас дан ганц нийслэл хотдоо уг төслийг хэрэгжүүлэх биш харин бусад аймгууддаа хэрэгжүүлэх хэрэгтэйг зохион байгуулагчид анхааран энэ өдөр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди тэргүүтэй төлөөлөгчид ийнхүү загвар төслөө манай аймагт хэрэгжүүлэхээр болж эхний зөвлөгөөнөө хийлээ. Зөвлөгөөний төгсгөлд уг төслөөр хүмүүжигч  хүүхдүүдийн “Талын аялгуу” хамтлаг манай аймгийн удирдлагуудад өөрсдийн мэдэж сурсан зүйлсээ дэлгэн тавьж, багахан хэмжээний тоглолтыг үзүүлсэн бөгөөд Дархан-Уул аймгийн засаг дарга өндрөөр  үнэлж, тус хамтлагийн хүүхдүүдэд өвлийн хувцасаа авах нэг сая төгрөгийг хандивлалаа. Ийнхүү хүүхдийг урлагаар дамжуулан төлөвшүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлэх загвар төсөл Дархан-Уул аймагт ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэхээр боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж