АНУ-ын зүүн хойд нутгаар ихээхэн цас оров

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

АНУ-ын зүүн хойд нутгаар ихээхэн цас оров

АНУ-ын Зүүн эргээр хүчтэй цас ням гаригаас эхлэн орж байгалийн энэ үзэгдэлд 50 см-ийн зузаан цасанд дарагдсан Нью-Йорк нэрвэгдлээ. Замын хөдөлгөөн зогсож мянга гаруй нислэг хойшлогдсон байна.

LaGuardia, Newark Liberty Airport ба Жона Кеннеди (JFK) нийэх буудалд бараг 1000 гаруй нислэг хойшлогдож, бусад буудлуудад нислэг тасалдаж байна. Нийтдээ Америк даяар 2000 орчим нислэгийг мягмар гаригт хойшлуулсан байжээ.

Ойрын хоногуудад 40 см-ийн зузаан цас нэмэн орох гэнэ. Мөн цасан шуурганы  хүч 50-80 км/ цаг хүртэл ширүүсч байна. Виржиниа, Мерилэнд ба Массачусетс мужийн захирагч нар нутагтаа онцгой байдал тогтоож байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж