Оюутнуудын 500 мянган төгрөгийг ирэх онд шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Оюутнуудын 500 мянган төгрөгийг ирэх онд шилжүүлнэ

Хөдөлмөр, халамж үйлчил­гээний газрын Халамжийн үйл­чил­гээний хэлтсийн дарга Д.Чойжил­сүрэнгээс оюутан бүрийн сургалтын төлбөрт зориулж “Хүний хөгжил сан”-гаас олгох 500 мянган төг­рөгийн талаар тодруулсан юм.

-Оюутан бүрт олгох 500 мянган төг­рөгийг хэзээнээс өгөх вэ. Хэдэн төг­рөгийн санхүүжилт төсөвлөсөн бэ?

-Оюутнуудын сургалтын төлбөрт зориулж 82.5 тэрбум төгрөг баталсан. БСШУЯ-нд оюутнуудын судалгааг гаргаж өгөх заавар өгсөн. Судалгааг ирэх сард авна. Үүний дараа сургуулиудын дансанд оюутных нь тоогоор мөнгө хийх юм.

-Оюутнуудыг 500 мянган төг­рөгөө авсан эсэхийг яаж батлах вэ. Үүнд зохицуулалт хийж байгаа юу?

-Тухайн оюутны “Хүний хөгжил сан”-гийн дэвтэрт 500 мянган төгрөгөө авсан тухай тэмдэглэгээг хийнэ.

Р.САРАНГОО

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж