
-Оюутан бүрт олгох 500 мянган төгрөгийг хэзээнээс өгөх вэ. Хэдэн төгрөгийн санхүүжилт төсөвлөсөн бэ?
-Оюутнуудын сургалтын төлбөрт зориулж 82.5 тэрбум төгрөг баталсан. БСШУЯ-нд оюутнуудын судалгааг гаргаж өгөх заавар өгсөн. Судалгааг ирэх сард авна. Үүний дараа сургуулиудын дансанд оюутных нь тоогоор мөнгө хийх юм.
-Оюутнуудыг 500 мянган төгрөгөө авсан эсэхийг яаж батлах вэ. Үүнд зохицуулалт хийж байгаа юу?
-Тухайн оюутны “Хүний хөгжил сан”-гийн дэвтэрт 500 мянган төгрөгөө авсан тухай тэмдэглэгээг хийнэ.
Р.САРАНГОО

"Улс төрийн тойм" сонин