
Устөрөгчийн түлшнээс цахилгаан авч байгаа ер бусын галт тэрэг анхны замдаа гарчээ. Шинэ зүтгүүрийг Хятадын «North Vehicle Yongji Electric Motor Corporation» компанийн мэргэжилтнүүд бүтээсэн ба эхний ээлжинд хот хоорондын ба том мегаполисийн дагуул хотуудын замд хэрэглэхэ гэнэ.
Устөрөгч дэлхийд хамгийн их тархсан сэргээгдэх эрчим хүчний түлшний нэг учраас тэдний шинэ бүтээл зөвхөн Хятадад ч биш бусад орнуудын сонирхлыг татна гэж зохион бүтээгчид нь найдаж байгаа гэнэ.
Ш.Мягмар