Тэнгис кино театрт:
-“Harry Potter -7” уран сайхны кино өдөр бүр 11:00, 14:00, 17:00, 20:00, 23:00 цагуудад
-"Megamind-Гавал залуу" 3D хүүхэлдэйн кино 11:00, 13:05, 15:10, 17:15, 19:20, 21:25, 23:30 цагуудад
-“Танихгүй Ажаши” БНСУ-ын уран сайхны кино 16:00, 18:25, 20:50, 23:15 цагуудад
-“Мамма миа” Монголын уран сайхны мьюзикл кино 11:20, 13:40 цагуудад тус тус гарна.
Өргөө кино театрт:
-“Burlesque” дуулалт хөгжимт драмын кино 11:40, 14:20, 17:00 цагуудад
-“Мамма миа” мьюзикл уран сайхны кино 12:10, 14:40, 17:10 цагуудад
– “ SAV III” аймшгийн кино 12:00, 14:00, 16:00, 18:00 цагуудад
-“Бидний мэдэх амьдрал” инээдмийн уран сайхны кино 11:50, 14:10, 16:40 цагуудад тус тус гарна.
Мөн тус кино театрт оны өмнөхөн буюу 30-ны өдөр дэлхийн кино театруудад саяхан нээлтээ хийсэн Анжелина Жоли, Жонни Дэпп нарын хамтран тоглосон “The Tourist” буюу “Аялагч” нэртэй адал явдалт уран сайхны киноны нээлт болно.
Соёмбо кино театрт:
-“Мамма миа” мьюзикл уран сайхны кино 17:00, 19:20, 21:20 цагуудад
-“Помогите нам II” инээдмийн уран сайхны кино 14:00, 16:00, 18:00, 20:00 цагуудад
-“Ми-15” баримтат уран сайхны кино 20:30 цагт
-“Татар ажиллагаа” адал явдалт уран сайхны кино 16:30, 18:30 цагуудад тус тус гарна.
Дуурь бүжгийн эрдмийн театрт:
Өнөөдөр 17:00 цагаас Б.Дамдинсүрэн АЖ, Б.Смирнов нарын найруулсан “Учиртай гурван толгой” дуурь, маргааш 17 цагаас Ж. Мэнд-Амарын "Үйлийн гурван толгой" балет тус тус тоглоно.
Улсын драмын эрдмийн театрт:
Өнөөдөр 14:00, 17:00 цагуудад “Хэцүү анги” киноны гол дүрийн уран бүтээлчид хүүхэд багачуудтай хамтдаа шинэ жилийг угтахаар “Цасан охины эрэлд” хүүхдийн сүлд модны багт наадмыг зохионо.
Улсын циркт:
Өнөөдөр, маргааш 14:00 цагаас "Зүүдэнд амилсан шинэ жил" хүүхдэд зориулсан циркийн тоглолттой. Энэ үеэр хүүхэд багачууд үлгэрийн баатруудтай зургаа татуулж, азтай хүүхдэд бэлэг гардуулах юм байна. Тасалбарын үнэ хүүхэд 3000 төгрөг, том хүн 5000 төгрөг байх ба 1109 –өөр захиалвал үнэгүй хүргэж өгөх аж.
Харин хошин урлагийн “Өнгөт инээд”, “Маск”, “Х-түц”, “Шинэ үе продакшн” зэрэг хамтлагууд баярын өдрүүдэд ямар нэгэн тоглолт, хөтөлбөр зохион байгуулахгүй нам тайван шинэ оноо угтах гэнэ.