Xөргөгч аймшгийн өгүүллэг

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Xөргөгч аймшгийн өгүүллэг

Хөргөгчний моторын хүнгэнэсэн чимээ яагаад ч юм Бурмаагийн нойрыг бүр хулжааж орхижээ.
Уг нь зүгээр л нэг хөргөгчний дуу шүү дээ. Энэ шөнө Бурмаагийн дүү нь түүнтэй хань болж

хонож байгаа бөгөөд хааяа хааяахан зөөлхөн хурхирах чимээ гарах нь Бурмаагийн жихүүцсэн

сэтгэлийг тайтгаруулах мэт. Хэрвээ үе үе дуулдах дүүгийн нь хурхирах
амьсгалах чимээ гарахгүй байсан бол Бурмаа гэрээсээ гараад гүйхэд бэлэн
байсан биз. Өөрийгөө чухам яагаад айгаад байгааuаа сайн ойлгохгүй
байгаа ч сүүлийн үед өөрийнхөө жихүүцсэн сэтгэлийг тайтгаруулж

чадахаа ер больжээ. Нөхөр нь нас бараад зургаахан сар болж байгаа түүний хувьд харин

хаа очиж ганцаардаж нөхрөө үгүйлээд байхаа хэдийн больсон. Чухам яагаад ч юм бүү мэд

нөхрөө ослоор өөд болоход нь бүр тэгтлээ их харамсаагүйгээ бодохоор Бурмаа өөрийгөө хааяа

гайхаад бардаггүй ажээ.

“Би нөхрөө өөд болоосой гэж хүсч байсан хэрэг үү. За үгүй дээ, яалаа гэж тэгэх вэ дээ. Би

түүндээ хайртай л байсан. Хорвоо биднийг салгасан учраас үхсэний
хойноос гуниглахгүй байгаа нь харин сайн хэрэг. Хувь заяатайгаа эвлэрээд
ингээд л болох бүтэхээрээ сайхан амьдрах хэрэгтэй” Бурмаа ийн бодол
болон хэвтсээр. Гэр хороололд тохилог хашаа бүхий хоёр давхар

хашаанд амьдрах түүний хувьд энэ шөнө үнэхэр ямар нэгэн юм болох гээд байгаа юм шиг л
зөн совин татаад байв.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж