Будран орох цагаан цастай 12сарын 28

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Будран орох цагаан цастай 12сарын 28

Өглөөнөөс
эхлэн орсон цас байшингийн дээвэр дээр цайран харагдна. Хэдэн өдрийн
өмнөөс цас орж эхэлсэн бөгөөд Солонгост цас ингэж их орохыг анх удаа
үзлээ. Цас орохдоо газарт бууж амжилгүй хайлаад байгаа юм шиг санагддаг
байсан бол одоо цаг, бодол өөр болжээ. 

Цагаан цастай зэрэгцэн энэ улирлын сүүлийн дүнгээ сонслоо. Эхлээд
А0 тавьж өгсөн багшдаа бие даалтаа өгөөд А+ болгов. Ямар ч байсан А+
дүнгээр дүүрэн шинэ оныг угтах гэж байгаа болохоор сэтгэл тэнэгэр өөдрөг
байна. Бас удахгүй эх орондоо нисээд очно гэж бодохоор бүр хэлэх үг
олдохгүй. Хурдхан аав, ээж хоёртойгоо уулзахсан гэж догдлоод…

үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж