Пан Ги Мун Киргизид айлчлав

Хуучирсан мэдээ: 2010.04.04-нд нийтлэгдсэн

Пан Ги Мун Киргизид айлчлав

Кыргызстаны нийлэл дэх НҮБ-ын салбарын байрны өмнө дөрөвдүгээр сарын гуравны өдөр улс төрийн илүү их эрх чөлөөг шаардсан эсэргүүцлийн жагсаал болжээ. Энэ өдөр Бишкект айлчлахаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун ирсэн байлаа. Эсэргүүцлийн жагсаал Пан Ги Муныг Ерөнхийлөгч Курманбек Бакиевтай уулзах үеэр болжээ. НҮБ-ын тэргүүн үг хэлэх ёстой байсан парламеитын өмнө  тэд жагсаал хийхээр төлөвлөсөн байв. Ерөнхий нарийн бичгийн дарга айлчлахын өмнө Киргизын Засгийн газраас чөлөөт хэвлэл мэдээлэлд  шахалт үзүүлж байгааг Сэтгүүлчдийг хамгаалах хороо буруутгасан байлаа. Өнгөрсөн долоо хоногт Киргизийн цагдаагийнхан нэгэн телевизийн станцын тоног төхөөрөмжийг битүүмжилсэн ба сөрөг хүчний талд ажилласан гээд хоёр сонинг хаасан байна.
Пан Ги Мун Төв Азийн орнуудаар айлчлал хийж байгаа юм. Тэрээр  Тажикстанд айлчилах очлоо. Узбекистан ба Казахстанд очих юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж