Ахмадинежад: Иран цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.04-нд нийтлэгдсэн

Ахмадинежад: Иран цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлнэ

Хориг арга хэмжээний занал Тегераныг цөмийн хөтөлбөрөө улам эрчимтэй хийлгэхэд хүргэнэ гэж  Ираны Ерөнхийлөгч  Махмуд Ахмадинежад мэдэгджээ. Иранд үзүүлж байгаа олон улсын шахалт нь тус орны дэвшил болон ард түмний эрмэлзэлд саад болж чадахгүй хэмээн Ираны лидер дөрөвдүгээр сарын 3-нд мэдэгдсэн байна. Ахмадинежад тус улсын өмнөд хэсгийн Сиржан хотод байхдаа энэ тухай телевизээр ярив.
Мөн бямба гаригт Ираны ILNA гэх мэдээний агентлагад ярилцлага өгөхдөө энэ намраас барих цөмийн хоёр үйлдвэрийн зураг төслийг Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадад танилцуулахаар өгсөн гэж Ираны атомын эрчим хүчний агентлагийн тэргүүн Али Акбар Салехи хэлсэн байна.
Ираны эсрэг авах дөрөв дэх хоригийн төслийг хүлээн авч дэмжихийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама НҮБ-ын Аюулгүйн  зөвлөлд хандан уриалжээ.
Барак Обама амлаж байсан ч Иранд хандах хандлагадаа бодит өөрчлөлт оруулж чадаагүй гэж Махмуд Ахмадинежад шүүмжилсэн байлаа. АНУ болон түүний холбоотнууд Ираныг цөмийн зэвсэг бүтээж байна гэсэн хардлагатай байгаа билээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж