"Цалингаа арван жил хураагаад телевиз
Хорин жил хуримтлуулаад хоёр дугуй
Тавин жил хадгалж байж тансаг сайхан сууцтай болно доо" гэсэн яриа өнөөгийн залуусын дунд ихэд тархжээ.
Монгол залуусын 61,6 хувь нь гэр хороололд амьдардаг. Өнөөдөр
гудамжинд яваа залуугаас "Хэрвээ бурхан гарч ирээд гурван хүслээ хэл"
гэвэл эхний хүсэл нь "орон сууц" гэх нь гарцаагүй. Ямар ч залуу хүн
байртай, ажилтай болохыг юу юунаас илүү хүсдэг. Тэгэхдээ өнөөгийн
нийгэмд ажил хийхгүй ийнхүү бэлэнчлэх сэтгэлгээтэй залуус хуруу дарам
цөөхөн болсон. Залуус боловсролгүйдээ орон байргүй байгаа юм биш,
Өөрсдөө ажиллая, хийж бүтээе гэж бодох ч дөнгөж төгссөн тэднийг тэр бүр
ажилд авдаггүй.
Манайд дорвитойхон тооцогдох компаниуд мэргэжилтэй боловсон хүчин
байхгүй гээд л гомдолсоор гадаадаас ажиллах хүчин аваад байдаг. Гэтэл
ажилгүйдлийн 71 хувь нь залуус. Эдгээр хүмүүс ажиллах хүчин биш гэж үү?
Ямарваа нэгэн компанид тогтвортой ажиллая, орлогын эх үүсвэртэй больё
гэж хүссэн залууст дэндүү өндөр шалгуур тавьдаг. Монголд баклавар
зэрэгтэй, улаан диплом өвөртлөгч, гадаадад төгссөн залуу хоёрын хэнийг
нь шууд авах бол? Мэдээж л хоёр дахийг нь. Ядаж л хэл устай, юмыг өөр
өнцгөөс харж чадна хэмээн дүгнэдэг. Үүнээс гадна царай төрхийг нь харж
сонгоно.
Үргэлжлэл