Нийтийн тээврийн үнэ 400 төгрөг болно

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн үнэ 400 төгрөг болно

Нийслэлд том оврын автобусны 26 компани нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тэдгээр компаниуд алдагдалтай ажиллаж байгаа тул ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс том хүн 400 төгрөг, хүүхэд 300 төгрөг, үнэгүй зорчих үнэмлэхтэй иргэд 100 төгрөгөөр зорчих болсон тухай хэвлэлийн хурлаар мэдээллээ. Үнэ нэмэх шаардлагатай байгаа талаараа нийтийн тээврийнхэн Нийслэлийн удирдлагуудад удаа дараа мэдэгдсэн ч тэд дорвитой арга хэмжээ авахгүй байгаа тул ийнхүү дур мэдэн асуудлыг шийдэхэд хүрсэн талаараа ярьж байлаа.

Н.Бүжин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж