Хойд Солонгосын аврагчдаас найман хүн алга болов

Хуучирсан мэдээ: 2010.04.04-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын аврагчдаас найман хүн алга болов

Өмнөд Солонгосын эргүүлийн хөлөг онгоц живсэн орчинд ажиллаж байсан аврагчдаас найман усан цэрэг алга болжээ. Сураггүй болж амь үрэгдсэн тэд аврах ажиллагаанд дайчлагдсан загас агнуурын хөлөг онгоцн дээр байсан ба тэр онгоц цаг уур муугаасачааны хөлөг онгоцтой мөргөлдсөн гэнэ.
Аврах ажиллагаа явуулж байсан аврагчид “Чхонан” гэх цэргийн живсэн онгоцны сураггүй болсон 46 хүнээс анхны цогцосыг нь бямба гаригт олжээ. Цэргийн хөлөг онгоцны сураггүй бологчдыг амт үрэгдсэн гэж үзэхгүй байгаа. Живсэн онгоцны битүү тасалгаанд үлдсэн байж магадгүй гэж аврах ажиллагааг явуулж байгаа. Харин мэргэжилтнүүд тэнд амьд хүн үлдлээ гэхэд агаар нь дуусч найдлага тасарсан гэж  дүгнэж байна. “Өнгөрсөн сарын 26-ны өдөр Өмнөд Солонгосын онгоцонд дэлбэрэлт гарсаны дараа живсэн билээ. Ням гаригт Өмнөд Солонгос онгоц живсэн газарт эрлийн ажиллагааг зогсоож байгаагаа зарласан байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж