Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Хар тамхины боолууд

ХАР ТАМХИНЫ МАФИ МОНГОЛ УЛСЫГ АНХААРАЛТАЙ АЖИГЛАЖ БАЙНА

Өдрийн сонин"-ы ¹268 (3658) "Элийрэх үү", ¹269 (3659) "Цэл залуухан
араатнууд", ¹270 (3660) "Орчлонд орь ганцаараа", ¹271 (3661) дугаарт
гарсан "Хар тамхинд ороод хамаг хөрөнгөө ч өгчихсөн хүн ч байдаг"
нэртэй цуврал сурвалжлагын үргэлжлэлийг хүргэж байна.

"Бриллиант" баарны транс хөгжмийн аянд нэгэн залуу
дөрвөн хөллөн гүйх аж. Энэ залуу мансуурах бодис буюу "Өөскө"
хэрэглэчихсэн учраас өөрийгөө сармагчин гэж төсөөлж байгаа. Түүний оюун
санаа нь "Бриллиант" бааранд биш Саванна, Жунгли шугуйд сармагчин
болоод дүүлж яваа болов уу.

Залуус
иймэрхүү таашаал, мэдрэмж авахын тулд хар тамхи гээч зүйлд уусан живж
байгаа хэрэг. Зарим нь агаарт нисч, далайд сэлж, тэрбумтан шиг баяжлаа
гэж мансуурна. "Сайхан зүүд зүүдэлж байхад сэрээчихлээ" гэдэг шиг хар
тамхи 2-3 цаг үйлчлээд л мансуурал нь гарна.

Тэр
үед нөгөө л уйтгарт амьдрал. Аав ээж нь сургууль соёлд орохыг шаардана.
Тэр бүү хэл мөнгө өгөхгүй гэж айлгана. Өөрийг нь хар тамхичин гээд
хаяад явчихсан охины тухай зэвүүн бодлууд хөвөрдөнө. Тийм учраас залуу
хүү дахиад хар тамхи мөрөөдөн "Хүний энэ амьдралаас салахын" хүслэн
болно.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж