Армийн дүрэмт хувцас өмссөн хэт даврагчид Багдадын ойролцоох тосгонд хүрэлцэн ирээд гурван байшингийн оршин суугчидыг хөнөөжээ. Тэднийг хөнөөхийн өмнө гавлаад толгойд нь буудсан байна. Алагдсан 25 хүний тав нь эмэгтэйчүүд байлаа. Алуурчид 10-12 хүн байсан гэнэ. Reuters агентлагийн мэдээлснээр тосгоны долоон хүнийг тэд амьд үлдээсэн байна. Иракийн эрх баригчдын мэдээлснээр алагдсан хүмүүсийн дунд Иракийн Засгийн газрын талд орсон суннитийг бүлэглэлийн дайчид байжээ.