12 сая.ам долларын зээл авахыг зөвшөөрлөө

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

12 сая.ам долларын зээл авахыг зөвшөөрлөө

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Хөгжлийн бодлогын санхүүжилт-2″ хөтөлбөрийн Санхүүжилтийн хэлэлцээрийг хэлэлцлээ. Энэхүү хэлэлцээрийн дүнд 12 сая ам.долларын зээлийг Монгол улсад авах зорилготой аж.
Зээлийн зориулалтын талаар Байнгын хороон дээр шүүмжлэлтэй хандсан бөгөөд З.Энхболд “нийт авах зээлийн 30 сая ам.долларыг сургалт, семинарт зориулах гэж байгаа нь үнэхээр байж боломгүй зүйл. Гарын авлага тараагаад ядуурлыг бууруулдаг хэрэг үү. Олгогдох хөрөнгийн дийлэнх хувийг Техник эдийн засгийн үндэслэл хэсэгт шилжүүлэх хэрэгтэй” гэв.

Энэ талаар Сангийн сайд С.Баярцогт “Энэ зээлийн нөхцөл сайн учраас дэмжих нь зүйтэй.Мөнгийг нь авчихаад зарцуулахдаа яаж ч ашиглах боломжтой. Зарцуулалтын загварыг өөрчилж болох талаар Хөгжлийн ассосиацийнхантай бүхий л түвшинд зөвшилцсөн байгаа. Бид зээлийн зарцуулалтыг тухай үед нь өөрчлөөд танилцуулах болно” гэсэн байна. Ийнхүү Байнгын хорооныхон хэлэлцээд зээлийн зарцуулалтаас сургалт, семинарт зориулах хэсгийг эрс багасгахаар амлалтыг Засгийн газраас авсны үндсэн дээр зээл авах асуудлыг дэмжсэн байна.

Б.Манд
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж