Энэ жил улс хувьсгалын 89 жилийн ойгоор аймагтаа болон бусад аймгуудад амжилттай сайн барилдаж, аймгийн цол авсан бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдааныг энэ сарын 23-нд Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын тамгын газар, аймгийн нутгийн зөвлөл хамтран зохион байгууллаа. Тус бөхийн барилдааныг аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр болон Засаг даргын тамгын газрын удирдлагууд, нутгийн зөвлөлийн гишүүд урилгаар үзэж сонирхлоо.
Б.Мөнхзаяа