Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Хуралдаан хойшиллоо

Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VIII хуралдааныг энэ сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгууллаа. Хуралдаан 71 хувийн ирцтэйгээр эхэлж, аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулийн дүнгийн тухай, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, аймгийн Аудитын газрын тайлан, аймгийн эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2011 оны үндсэн чиглэлийн төсөл, аймгийн газар зохион байгуулалтын 2010 оны төлөвлөгөөний биелэлт, 2011 оны төлөвлөгөөний төсөл,   аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны үйл ажиллагааны тайлангийн тухай, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох талаар 2003 онд хэрэгжүүлэх бизэес төлөвлөгөөний тухай, Их ой- бүтээн байгуулалтын жилийн ажлын тухай, Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит шагнал бий болгох тухай, аймгийн 2010 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл асуудал, 2011 оны төсвийн төслийн тухай, зохион байгуулалтын асуудал зэрэг 11 зүйлийг хэлэлцсэн юм. Урьд онуудад хийсэн хурлыг бодвол энэ удаа бүх асуудлыг задгай хэлбэрээр оруулснаараа онцлог байсан ч төлөөлөгчид арваад хоногийн өмнө өгсөн материалуудаа уншаагүй бололтой, асуух асуулт, тавих санал хомсхон байв. Харин 2011 оны төсвийн төслийн тухай асуудал Уянга суманд гар аргаар алт олборлож байгаа иргэдээс хурааж авах таван тэрбум төгрөгийн татвараас болоод бүрэн хэлэлцэгдэж чадсангүй.  Сангийн яамнаас “зээл өгөх тухай” бичиг иртэл түр хойшлогдлоо.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж