Зургаан байгууллага нэрэмжит болов

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Зургаан байгууллага нэрэмжит болов

Өвөрхангай аймгийн ИТХ-ын шийдвэрээр “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавъяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг мөнхжүүлэх” тухай шинэчлэгдсэн журмын дагуу зургаан байгууллагыг нэрэмжит байгууллага болголоо.
Арван байгууллагаас алдартнуудын нэрэмжит болох санал ирснээс дараах зургаан байгууллага шаардлага хангаж, аймгийн ИТХ-ын 65 дугаар тогтоолоор Бат-Өлзий сумын ЕБС-ийг МУ-ын алдарт боксчин, гавъяат дасгалжуулагч Бумуудэнгээгийн Олзотын, 66 дугаар тогтоолоор Нарийнтээл сумын ЕБС-ийг  МУ-ын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, даяар дуурсагдах, далай даян дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохын, 67 дугаар тогтоолоор Хужирт сумын ЕБС-ийг  Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Чойжавын Лувсанжавын, 68 дугаар тогтоолоор Арвайхээр сумын ерөнхий боловсролын II сургуулийг Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, профессор, академич Пүрэвийн Хорлоогийн, 69 дүгээр тогтоолоор Худалдааны гавъяат ажилтан, БНМАУ-ын Худалдаа бэлтгэлийн яамны сайд, дипломатич Шадавын Цагаандоржийн, 95 дугаар тогтоолоор Төгрөг сумын ерөнхий боловсролын сургуулийг БНМАУ-ын Баатар Лувсанцэрэнгийн Аюушийн нэрэмжит болгохоор шийдвэрлэсэн байна.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж