Монголын валютын нөөц арванхоёрдугаар сарын сүүлчээр түүхэн дээд цэгтээ буюу хоёр тэрбум ам.долларт хүрсэн тухай “Синьхуа” агентлаг Монголбанкны гадаад ба олон нийтийн харилцааны газрын мэдээнд тулгуурлан дамжуулжээ.
Монголын уул уурхайд оруулсан гадаадын хөрөнгө оруулалт 2010 оны гуравдугаар улиралд өнгөрсөн оны мөн үеийнхээс найм дахин өсч, 342,3 сая ам.доллар болсон байна. Монголд гадаадын валют байнга нэмэгдэж байгаа учраас үндэсний мөнгө төгрөгийн ханш өсөн арванхоёрдугаар сарын 24-ний байдлаар нэг ам.доллар 1243 төгрөг болжээ. Тэр нь өмнөх жилийнхээс 18 хувиар бага байна.
Ш.Мягмар