Монголын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ард түмэндээ хандан шинэ жилийн баяраар архинаас татгалзахыг уриалсан тухай «Синьхуа» мэдээлсэн байна.”Би өөрөө архи уухгүй, бүгдийг өөртөө архи хундагалахгүй байхыг гуйя” гэж Монголын төрийн тэргүүн хэлснийг Хятадын мэдээллийн агентлаг дамжуулав.
Уриалгаа тэрээр бататган тайлбарлахдаа архи ард түмэнд гай тарьж эрүүл нийгмийн хөгжилд саад болж байна гэсэн байлаа. “Архидалт Монголын ард түмний үндсэн гай болж, энэ хорыг хүүхэд хүртэл хэрэглэж байна” хэмээн ерөнхийлөгч санаа зовинож байна.
Албан ёсны статистикаар Азийн энэ улсын 2,7 сая хүний эрэгтэйчүүдийн 20 хувь, эмэгтэйчүүдийн таван хувь нь архины донд автсан байгаа ажээ. Ийм аймшигтай тоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллага саяхан гаргасан илтгэлдээ өгүүлсэн байлаа. Байдлыг төсөвт нь мэдэгдэхүйц орлого оруулдаг архи үйлдвэрлэгч 100 компани улам хүндрүүлж байгаа ажээ.
Ш.Мягмар