Говь-Алтай аймгийн Хүүхдийн төлөө хэлтэс өмгөөлөгчдийн холбоо, Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэстэй хамтран Хүний эрхийн өдрийг угтан “Хүүхдийн эрхийг хэн, юу зөрчиж байна вэ?” сэдэвт гар зургийн уралдааныг гурван насны ангиллаар зохион байгуулжээ. Тус гар зургийн уралдаанаар хүүхэд эрхээ хэрхэн хамгаалах, бусдыг яаж хүндэтгэх зэрэг ойлголтуудыг бий болгох зорилгоор зохион байгуулсан нь ихээхэн үр дүнгээ өгсөн аж.
Б.Мөнхзаяа