Хачин ааш ба тархины ялгаа

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Хачин ааш ба тархины ялгаа

1. Хүний мэдрэлийн эсийн химийн найрлагаас  үнэнч шударга байх эсэх нь шалтгаалдаг гэнэ. Уураг тархины мэдээлэл хүлээн авах үүрэгтэй ген нь хэмжээгээрээ янз бүр байдаг байна. Ийм ген нь урт эрчүүд хамгийн итгэлтэй хань нөхөр болж чаддаг аж. Тэгэхээр хэмжээ ямар чухал болохыг харж байна уу?

2. Эмэгтэй хүний уураг тархи бол төрөлхийн default setting гэсэн үг. Найман долоо хоногтой ургийн тархи эмэгтэй хүнийхтэй адил цахилгаан гүйдэлтэй байдаг. Уур хилэн болон дур хүсэл бадарч, зарим эд эсүүд үхэхэд уураг тархинд тестероны хэмжээ нэмэгддэг байна.

3. Эмэгтэйчүүд хүүхдийнхээ эцэг болох сайн гентэй эр хүнийг зөнгөөрөө хайж байдаг.  Өв тэгш бие бялдартай байх нь сайн гентэйн шинж  учраас эмэгтэйчүүд ийм эрчүүдэд дурладаг байна. Ганц бие эмэгтэй өөрийг нь хамгаалж, тэтгэж чадах эр хүнийг  хайж байдаг.

4. Эх хүн бүр нялх үрдээ хамгаас илүү хайртай байдаг.  Хүүхдээ хөхүүлж, энхрийлж буй эх хүний уураг тархинд дурласан хүнийхтэй адил хайрын гормон dopamine ихээр ялгардаг аж.

5. Эмэгтэй хүн сексийн үед дур тавихын тулд айдас болон сэтгэл зовинолоос эхлээд ангижрах хэрэгтэй аж.  Тиймээс сексийн өмнө хөлөө дулаацуулж, тав тухтай орчныг мэдрэх нь хамгийн чухал гэнэ.

6. Гал шиг дүрэлзсэн хайр дурлал, хүсэл тачаал яваандаа  эрч хүч нь суларсаар тайван энгийн болж ирэхэд хосууд нэг нэгэндээ анхаарал тавих нь багасч харин үр хүүхдээ илүү анхаарч эхэлдэг. 

7. Эмэгтэйчүүдийн уураг тархи нүүрний хувирал хөдөлгөөнийг уншихдаа бусдаас илүү байдаг. Эрчүүд сэтгэл хөдлөлийг тэр бүр анзаарч чаддаггүй. Харин  эмэгтэй хүнийг уйлахад л ямар нэгэн зүйл болохгүй байгааг  мэддэг. Эмэгтэй хүн эрчүүдээс дөрөв дахин их уйлдаг нь эрчүүдийн анзаарч чадахгүй байгааг харуулах гэж тэгдэг байна.

8. Хайр дурлал зовлон шаналал бий болгодог. Хайр дурлалын зовлон шаналал нь уураг тархинд өвдөлттэй адил цочрол өгдөг байна.

9. Цэвэршилт нь эмэгтэй хүний уураг тархины эд эсүүд муудаж байгаагын шинж. Эмэгтэй хүн 43 нас хүрэхэд уураг тархин дахь  нь  окситосин, эстроген зэрэг гормонуудын ялгаралт багасдагтай холбоотой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж