NHL-ийн бэртэл гэмтлүүд

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

NHL-ийн бэртэл гэмтлүүд

Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн хувьд олон тоглогч гэмтэл авсан таагүй улирлыг үдэж байна гэж хэлж болох. Багтаа голлох үүрэг гүйцэтгэдэг олон тоглогч улирлын эхнээс гэмтэл авч байсныг үргэлжлүүлэн “Оттава Сенаторс” багийн төвийн тоглогч Жейсон Спезза сар хагасын хугацаанд талбайд гарахгүй боллоо. “Питсбург Пенгвинс”-тэй хийсэн тоглолтод 3:1 харьцаатай хожсон ч Спезза гурав дахь гоолын ашигтай дамжуулалт өгснийхөө дараачаар гэмтэл авч, талбайг орхисон билээ. Даваа гаригт Спезза мэс ажилбарт орох шаардлагагүй гэж мэдэгдсэн ч хэдийгээр талбайд гарахаа мэдэхгүй байгаа юм. Харин албаны хүмүүс хамгийн богино хугацаа гэхэд зургаан долоо хоногийн дараачаар талбайд гарна гэж мэдэгдлээ. Тэрбээр нийт 32 тоглолтод есөн гоол, 11 оновчтой дамжуулалт өгч, 20 оноо аваад байгаа юм.

Харин өрнөд бүсэд “Детройт Рэд Уингс” томоохон хохирол амслаа. Ням гаригт “Миннесота”-гийн эсрэг хийсэн тоглолтын үеэр цохилт гүйцэтгэж байхдаа зүүн шагайгаа гэмтээсэн Даниэль Клэйри нэг сар талбайд гарах боломжгүй болсон байна. Харин баг нь түүний эзгүйд Американ хоккей лигийн “Гранд Рапидс” багаас довтлогч Яан Муршакийг дуудаад байгаа ажээ. Муршак даваа гаригийн өглөө Денвер хотыг орхисон бөгөөд өнөөдөр Үндэсний хоккейн лигт анхны тоглолтоо хийсэн байна.

Клэйри “Уайлд” багтай хийсэн тоглолтын гуравдугаар үед гэмтэл авсан. Үүнээс өмнө тэрбээр 16 гоолтой багаа тэргүүлж байсан билээ. Клэйригийн гэмтлийн талаар түүний багийн анд Крис Дрейпер “Клэйригийн гэмтэл манай хоккейн багт том цохилт боллоо. Бид хэдийнэ бэртэлд Павел Датцью, Майк Модано нарыг алдаад байгаа” хэмээн ярьжээ.

Багийн амжилтыг орвонгоор нь эргүүлж болох томоохон бэртлүүд өнгөрөгч амралтын өдрөөр гарсан нь энэ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж