“Sony” Словак дахь LCD зурагтны үйлдвэрээ зарна

Хуучирсан мэдээ: 2010.04.04-нд нийтлэгдсэн

“Sony” Словак дахь LCD зурагтны үйлдвэрээ зарна

“Sony” корпораци Словакийн Нитра хотын захад байрлах LCD буюу шингэн болор дэлгэцтэй зурагт үйлдвэрлэдэг салбар үйлдвэрээ ирэх есдүгээр сарын сүүлчээр Тайванийн “Hon Hai Precision Industry” компанид худалдахаар болжээ. Тэд мөн Шига мужийн Ясу хотод байдаг салбар үйлдвэрээ зургадугаар сард “Kyocera” корпорацид худалдах болсон тухайгаа мэдэгджээ. Уг салбар үйлдвэр нь гар утас болон дижитал камерны LCD-ний панель үйлдвэрлэдэг гэнэ. Ийнхүү салбар үйлдвэрээ бусдад худалдах болсон шалтгааныг “Sony”-гийн зүгээс үйлдвэрлэлийн суурийг нэгтгэж, үйл ажиллагааны бүтээмж, үйлдвэрлэлийн нөхцлийг нэмэгдүүлэхтэй холбон тайлбарласан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж