
Уралдаанд 15 улс оронд сурч, ажиллаж амьдарч байгаa Монгол Улсын иргэдээс нийт 89 бүтээл ирүүлж улс орныхоо давуу сул тал, нөөц бололцоогоо хэрхэн зөв ашиглах, хөгжлийг хэрхэн хурдасгах, тэр дундаа иргэн миний хувь нэмэр, боломж, хүсэл тэмүүлэл, оролцоо ямар байх тухай оюун ухаанаа уралдуулж санал бодлоо ирүүлжээ.
Тэргүүн байранд Ирланд, Дублины их сургуулийн мастер А.Наранбаатар “Монгол орны хөдөө аж ахуйн салбарын хөгжилд миний оролцоо” бүтээлээрээ, М.Гандуулга Бээжин хотоос “Монгол улсынхаа төлөө зүтгэе” бүтээлээрээ орсон бол дэд байранд Н.Баяржаргал,Х.Батбилэг нар, Гутгаар байранд Д.Болд, А.Тэмүүлэн нар шалгарсан байна.
Б.Манд