Яао Мин Хьюстонг орхих бололтой

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Яао Мин Хьюстонг орхих бололтой

Албаны эх сурвалжийн мэдээлснээр “Хьюстон Рокетс” баг бэртэлтэй байгаа төвийн тоглогчоо солилцоонд оруулах хэд хэдэн саналыг зарим нэг багуудад явуулсан байна. Шагайндаа авсан бэртлийн улмаас энэ улирлын тоглолтуудад оролцохгүй болсон Хятадын шигшээ багийн тоглогчтой гэрээнийх нь талаар ярилцаж, магадгүй гэрээг нь цуцалж болох талаар мэдээллүүд гарч байсан ч тэдний (баг болон Яао) эцсийн шийдвэр солилцоо болсон бололтой. Хэдийгээр бэртэлтэй ч цөөнгүй багууд Яаог сонирхож байгаа гэнэ.

Зарим багууд Яаог бэртлээсээ эргэн ирж, ирэх улиралд тоглох, цаашлаад түүнтэй урт хугацааны гэрээ хийхийг сонирхож байгаа бол зарим нь түүний 17,7 сая ам.долларын үнэтэй нэг жилийн гэрээг илүүтэй ач холбогдолтойгоор харж байгаа ажээ. Энэ өндөр цалингийн оронд багт ашиггүй болсон хоёр, гурван тоглогчоо явуулж чадах бөгөөд дээрээс нь Яао бэртэлтэй учраас даатгалын компаниас найман сая ам.долларыг нь төлүүлэх билээ. Тэгэхээр өндөр үнэтэй тоглогчдоосоо салж чадахгүй байгаа багт яалт ч үгүй ашигтай солилцоо болох юм.

Энэ жил 30 настай Яао хэрэв шагайны бэртэлд мэс ажилбар хийлгэхээр бол улирлын тоглолтуудыг бүтэн өнжих юм. Мөн цаашлаад түүний NBA-ын ирээдүйн талаар ч яригдана. Тэгэхээр энэ солилцоо амжилт харсан гэхээсээ илүүтэйгээр түүний өндөр үнэтэй гэрээн дээр үндэслэгдэж явагдах нь тодорхой. Хэдийгээр энэ улиралд тоглохгүй байж болох ч түүний ирээдүй мөн бүрхэг учир амжилт харж багууд авах нь эргэлзээтэй.

Ийнхүү “Хьюстон Рокетс” багаас гараагаа эхэлж байсан Хятадын алдарт сагсан бөмбөгчийн NBA-ын карьер бэртлийн улмаас дуусах шат руугаа орлоо.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж