“Монголын саятан” нэвтрүүлэг тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

“Монголын саятан” нэвтрүүлэг тэргүүлэв

Хэвлэлийн
хүрээлэнгээс явуулдаг “Хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн судалгаа”-ны 73
дахь шинэ тайлан гарсан байна. Судалгаанд өргөн нэвтрүүлгийн 15 телевиз,
кабелийн дөрвөн сувгийг хамруулж, 3143 нэвтрүүлэгт рейтинг тогтоосон
байна.

Цэнгээнт нэвтрүүлгийн төрөлд “Боловсрол суваг” телевизийн
“Монголын саятан” нэвтрүүлэг, хөгжмийн нэвтрүүлгийн төрөлд “Боловсрол
суваг” телевизийн “Music town” нэвтрүүлэг, мэдээллийн хөтөлбөрт UBS
телевизийн “City news”, танин мэдэхүйн нэвтрүүлгийн төрөлд TV5
телевизийн “Танин мэдэхүйн ертөнц” нэвтрүүлэг, цэнгээнт нэвтрүүлгийн
төрөлд нь рейтингээрээ тэргүүлжээ. 

Харин спортын нэвтрүүлгийн
төрөлд МҮОНТ-ийн “Волейболын эмэгтэйчүүдийн ДАШТ-2010”, бизнес эдийн
засгийн нэвтрүүлгийн төрөлд “BTV” телевизийн “Бид тэдний нүдээр”
Монголын Бизнесийн Зөвлөлтэй хамтран бэлтгэсэн нэвтрүүлгүүд рейтин
өндөртэй нэвтрүүлгээр тодров.  

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж