“Бостон Селтикс” багийн Шакил О’Нил тоглолтын шүүгч, албаны хүмүүсийг олон нийтийн өмнө шүүмжилсэн гэх шалтгаанаар NBA-гаас 35 мянган ам.долларын мөнгөн торгууль хүлээжээ. Зул сарын баярын өдөр “Бостон Селтикс” Орландо хотод 86:78 харьцаатай “Мэжик”-т хожигдсоны дараа О’Нил талбайн шүүгчийг шүүмжилсэн байна. “Шидтэнгүүд”-ийн төвийн тоглогч Двайт Ховардыг түлхэн унагаснаар зургаан алдаатай болсон О’Нил тоглолтын дараа “Өнгөрсөн 20 жилийн хугацаанд тиймэрхүү тохиолдолд яагаад надад нэг ч удаа алдаа өгч байгаагүйг гайхаад барахгүй юм” хэмээн хэлснийхээ төлөө торгууль амсчээ.
С.Цэлмэг