Ирэх жил хониныхны хувьд олон зүйлийг шинээр хийж турших жил. Бархасбадь гаригийн нөлөөгөөр та ер бусын далдын хүчинд илбэдүүлсэн мэт урам зоригтой байна.
Ажил:
Таны чармайлт талаар өнгөрөхгүй. Ажилдаа хичээл зүтгэл гаргаж, чармайх жил тул ганцаардах цаг гарахгүй. Харин сэтгэлийн амар амгаланг хайж, түр боловч ганцаараа байхыг хүсэх өдрүүд олон тохионо. Ямар ч харилцаанд зайлшгүй буулт хийх шаардлага гарна.
Хайр дурлал:
Хайр дурлал чинь үүлэн дунд хөвөхтэй адил байна. Бархасбадь болон Санчир гариг амрагийн чинь хайр сэтгэл, зан суртахуунд эерэгээр нөлөөлнө. Тиймээс амрагийнхаа үгийг сонсч, дуулгавартай байж чадвал хайрын бал бурмаас нь ханатлаа хүртэнэ. Хайртай хүнээ ойлгохыг хичээж, эсрэг хүйстэндээ эелдэг хандвал Цолмон гараг таныг ивээнэ.
Мөнгө:
Мөнгөний урсгал таныг чиглэж байна. Тиймээс сайн ажиллаж, далайцтай сэтгэхийг од гаригс хүлээж байна. Бусадтай харилцахдаа алтан дундажийг баримтал. Зургаа, наймдугаар сард гэртээ эд зүйл худалдаж авахад тохиромжтой.
Үхрийн орд 20.04-20.05
Хоосон мөрөөдөлд автаж суух биш гараа хөдөлгөж, бүтээлч байхыг од гаригс зөгнөж байна.
Ажил:
Жилийн эхний хагаст ажлын ачаалал хоёр дахин нэмэгдэнэ. Огт төсөөлөөгүй газраас хайж байсан зүйлээ олно. Бархасбадь гарагийн нөлөө багасах тул бүхнийг хүссэнээр хийх эрх чөлөө бий болж байна.
Жилийн хоёрдугаар сард ер бусын санаанууд чинь биеллээ олж эхэлнэ. Таны санаа зовох зүйл бол зөв менежмент. Ажлаа зөв хуваарил. Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог гэдгийг сана. Есдүгээр сард албан тушаал дэвших боломж гарна.
Хайр дурлал:
Хайр дурлалд чинь шинэ гэрэл гэгээ бий болно. Харин тэр гэрлийг хажуудаа байлгаж, түүнд цаг гаргаж, хайрлаж, нандигна. Бархасбадь гариг таныг юу мэдэрч байгаагаа нуулгүй илэрхийлэхэд тусална. Уран болон Бархасбадийн нөлөөгөөр та өөртөө итгэлтэй болж, дурлаж, дурлуулах боломж гарч ирнэ. Ганц бие үхрийнхэн гуравдугаар сард шинэ хайр дурлалтай учирна. Эдгээр сарууд дур хүсэл, сэтгэл хөдлөлөөр дүүрэн байх болно.
Мөнгө:
Ухаалаг зарцуулж чадвал мөнгө санхүүгээр суухгүй. Их зардал гаргахаас өмнө тоормос авч бай. Гэр орондоо зарцуулж буй мөнгөнд анхаарал хандуул. Гарын үсэг зурах болон сүй тавихад тохиромжтой үе нь тав, долдугаар сарууд.
Хамтатгахын орд: 21.05-21.06
Ажил:
Таны ажлын амжилт, уналт бүхэн энэ жил Санчир болон Цолмон гаригийн нөлөөн дор байна. Энэ нөлөө нь таныг мэргэжлийнхээ салбарт зорьсон амжилтаа гаргахад тус болно. Та танилын хүрээгээ өргөжүүлэх хэрэгтэй гэдгийг мэдэрнэ. Олон танилтай болохын хэрээр улам олон боломжууд урган гарч ирнэ.
Хайр дурлал:
Таны амьдралд хайр дурлал, дур хүслийн хаалга нээгдэнэ. Шинэ учралд одооноос бэлтгэлтэй байх хэрэгтэй. Гэвч хайр дурлалд ч бас тэнцвэр бий гэдгийг сана. Төсөөллөө бодит болгохын тулд өөрийн мэдрэмж, ухаан, зөн совиндоо итгэ.
Мөнгө:
Ирэх жилийн эхний зургаан сарын турш таны ажил хэрэг бизнес урагштай байна. Нөхцөл байдлыг зөв үнэлж дүгнэж чадвал санхүүгийн тал дээр санаа зовоох зүйл гарахгүй. Ажил, амжилттай хэрэгжсэн төслөөс чинь таньд мөнгө орж ирнэ. Аравдугаар сард баримт бичиг, дээд албан тушаалтан болон мөнгөтэй холбоотой эргэлзээтэй асуудлууд урган гарч болзошгүйг гариг эрхэс зөгнөж байна.
Мэлхийн орд 22.06-22.07
Ажил:
Гариг эрхсийн нөлөө таны залхууг хүргэж, ажлын бүтээмжийг удаашруулж мэдэхээр байна. Өнгөрснөөс өөрийгөө хайх биш зөвхөн урагшаа харж амьдар.
Өнгөрсөн жилийн тайван назгай байдал шинэ уур амьсгал, шинэ ажил, шинэ үүрэг даалгавраар солигдоно. Бүтээлч зан чинь таны найдаж болох цорын ганц зан. Богино хугацаанд түргэн оновчтой шийдвэр гаргаж, ямар үр дүн гарахыг тооцоол. Өөрийгөө сорьсон ийм алхмууд таныг өрсөлдөөний талбарт аваачна.
Хайр дурлал:
Хамтрагч чинь таны дотны нөхөр, итгэлт хүн, өөрийг чинь хамгийн сайн ойлгодог хүн гэдгийг ухаарна. Амрагийн чинь хэлсэн үг бүдүүлэг санагдаж болох ч түүнд шүүмжлэлтэй хандахаа азна. Ганц бие мэлхийнүүд хайж байсан хүнээ олно гэж од гаригс зөгнөж байна.
Мөнгө:
Санхүүгийн аюулгүй байдалдаа илүү анхаарах үе. Ирэх жил таны хувьд мөнгө өөртөө итгэх итгэлийг олж авах болон дотны харилцаа үүсгэхэд гол түлхүүр болно. Хайр дурлал чинь таны санхүүгийн асуудлаас шууд шалтгаалж мэдэхээр байна. Гэхдээ үүний цаана зөвхөн мөнгө биш өөр гадаад хүчин зүйлс байхыг ухаар.
Арслангийн орд 23.07-22.08
Бүх зүйл болдгоороо ар араасаа шилээ даран үргэлжилнэ. Гариг эрхсийн нөлөө бусадтай харилцах харилцаанд амжилт авчирч, шинэ гайхалтай санаанууд таныг шинэ төсөл дээр дагуулан авчирна.
Ажил:
Төсөөлөл, шинэ санаанууд чинь таны амьдралын олон зүйлд биеллээ олно. Таниас өөрчлөлтийг хүсэх хүмүүс гарч ирнэ. Ажлаа солих гэж байгаа хүмүүс эхний хоёр сарын турш ажил олж чадахгүй. Тиймээс өөр ажил хайхын оронд шинэ санаа сэдэж, шинэ төсөл хэрэгжүүлж, шинэ үр бүтээлтэй гэрээ байгуулах тухай бод.
Хайр дурлал:
Арслангууд хайр дурлалын талбарт азтай , одтой байна. Хайр дурлалыг ойлгох аргагүй боловч зөнгөөрөө мэдэр. Өөртөө тохирох хэн нэгнийг олоход танд бүхэл бүтэн жилийн хугацаа байна. Ямар ч нөхцөлд таны тэвчээр ялалт авчирна гэдгийг сана.
Мөнгө:
Мөнгөөр дутагдаж гачигдахгүй жил. Мөнгөө барилгын салбарт хөрөнгө оруулах эсвэл банкинд хадгалуулах нь баталгаатай, найдвартай байх болно. Харин жилийн эцсээр үл хөдлөх хөрөнгө босгоход дээрх алхам ямар ухаалаг шийдвэр байсныг ойлгоно.
Охины орд 23.08-22.09
Ирэх жил бүх салбарт та гэрлийн хурдаар урагшилна.
Ажил:
Хамтрагчидтайгаа илэн далангүй байж, гар нийлэх үе.
Таны хуучинсаг үзэл боломжийг шүүрэн авч санаа зовоож буй зүйлээс амархан ангижрахад тусална.
Багаар ажиллах чадвар чинь аль ч салбарт таныг амжилтад хүргэнэ. Нар болон Бархасбадь гаригийн гэрэл бүх замыг чинь гэрэлтүүлэх тул үүнтэй адил бусдад тусламжийн гараа сунгаж, өгөөмөр бай.
Хайр дурлал:
Хайр сэтгэл, хөндий байдал чинь зөрчилдөнө. Өмчлөх зан таныг тайван суулгахгүй. Хайр дурлал ганц бие охин таны хаалгыг тогшвол та хайрын харцнаас мултарч чадахгүй.
Мөнгө:
Тогтмол орлоготой байхын зэрэгцээ сонирхолтой гэрээний саналууд орж ирнэ. Шинэ саналыг хүлээн авч үзээд алдахад гэмгүй. Харин ч илүү туршлага хуримтлуулна.
Жинлүүрийн орд 23.09-23.10
Хэн нэгэнтэй тогтоосон харилцаагаа албан ёсны болгож, компани байгуулж, аргагүй байдалд орно.
Ажил:
Зовлон үзсэн хүний яриаг анхааралтай сонс. Харилцагч, хамтрагчаа бүү хая. Доромжлол юу ч биш гэдгийг ухаарна.
Санхүүгийн болон мөнгөний асуудлыг шийдэх гэж бүү яар. Есдүгээр сард хатуу шүүмжлэлд өртөж мэднэ. Мөнгөнд хянамгай хандана. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авахдаа болгоомжтой бай.
Хайр дурлал:
Хайр дурлалд толгойгоо мэдүүлнэ. Үүнд таны буруу байхгүй бөгөөд гол буруутан нь Санчир гаригийн нөлөө. Зөн совиндоо итгэ. Өөрийн болгохыг хүсч байгаа хүний чинь зан араншин таньд халдаж мэднэ. Ганц бие жинлүүрүүд харах өнцгөө өргөсгө. Бас хэтэрхий их хичээх хэрэггүй. Хайртай хосууд жилийн дундуур зөрчилдаж магад. Нэг нэгнээ сайн таньж мэдээгүй хосууд салах гэж яарахын оронд түр тоормос авсан нь дээр.
Мөнгө:
Жинлүүрүүд санхүүгийн тогтвортой байдлыг хүснэ. Хэрэв мөнгөнд санаа зовохгүй байя гэвэл эхлээд өөдрөгөөр сэтгэ. Зардлаа дахин хянаж, тооцоотой бай.
Хилэнцийн орд: 24.10-22.11
Ажил:
Мэргэжлийн болон нийгмийн салбар танд сайнаар нөлөөлнө. Энэ тааламжтай байдал бүтэн жилийн турш үргэлжилнэ. Ялангуяа та шинжлэх ухааны эсвэл олон нийттэй ажилладаг бол од гариг үүнд эергээр нөлөөлнө. Хамтрагчтайгаа харилцах үедээ болгоомжгүй үг алдахаас сэргийл. Энэ нь гал дээр тос нэмсэнтэй адил зүйл болно.
Хайр дурлал:
Ирэх жил таны амьдралд дур хүслийн шуурга дэгдэж болзошгүйг гариг эрхэс зөгнөж байна. Яг л хатсан цөлд устай таарах мэт учрал таныг отож буй. Хувь тавилан чинь танд шинэ хаалга нээх гэж байна. Энэ нь зөвхөн хайр дурлалд төдийгүй таны ертөнцийг үзэх үзэлд ч хамаатай. Жилийн дундуур шийдвэрлэх аргагүй бэрхшээлтэй тулгарна. Хяналтаа алдалгүй өөрийнхөө чадварт найдах хэрэгтэй.
Мөнгө:
Мөнгөтэй холбоотой шийдвэрлэх олон асуудал урган гарна. Цаг нь тулсан үед мөнгө хэрэг болох үе олонтаа. Мөнгөө хэрхэн зөв зарцуулвал дээр болохыг өмнөх туршлагаасаа суралц. Шуудангаа бусдад уншуулах нь эрсдэлтэй.
Нумын орд 23.11-21.12
Ажил:
Бодлоо ажил хэрэг болго. Шаргуу ажиллаж байгаагаа төдийгүй хурдан гэдгээ бусдад харуул. Ажлын ачаалал чинь таныг оюуны ядаргаанд оруулж мэднэ. Тиймээс ажлаа зөв хуваарилж, өөрийгөө ядраахгүй байхыг хичээ. Аар саар жижиг зүйлд тэгтлээ ач холбогдол өгөх хэрэггүй. Ирэх жилийн хоёрдугаар сард таны урьд нь хийсэн ажлын ашиг тус гарч эхэлнэ.
Хайр дурлал:
Танд өөрөөсөө асуух олон асуулт байгаа ч хариулт нь тийм ч энгийн биш байгаа биз. Та ганц бие, гэр бүлтэй байсан ч хайр дурлалдаа шинэ уур амьсгал оруулна. Эсрэг хүйстнээ өөртөө татах увидас чинь нэмэгдэнэ. Болзоонд урьсан урилгыг хүлээн авахыг зөвлөж байна. Хайр дурлал чинь анх учирсан үеийнх шигээ байхаа больсон гэж бодож байгаа бол цаг агаар хүртэл таны талд байх болно гэдгийг сана.
Мөнгө:
Санхүүгийн асуудлууд өнгөрсөн жилийнхээс хэцүү болж эхэлнэ. Гэвч сонголт үргэлж байдаг. Санхүүгийн бэрхшээлээс гарахын тулд зоригтой, шинэ алхам хий. Үл ойлголцол бол таны бодож байгаа шиг шийдвэрлэж болохгүй зүйл биш.
Матрын орд 22.12-19.01
Од гаригсын нөлөөгөөр танд гэр бүлийнхэн болон хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлэх цаг зав их гарна.
Удирдлага болон хамтрагчаа сайн сонсохыг зөвлөж байна.
Ажил:
Ирэх жил таньд багийн ажил амжилт авчирна. Аль болох олонтойгоо хамт байхыг хичээ.
Гэвч шинэ, шинэлэг гайхалтай санааг хэн ч саад болохгүй тайван орчинд ганцаараа байхдаа олно.
Хайр дурлал:
Таны хувьд тайван налгар жил болно. Амар тайван байх, тэнцвэртэй байдал хоёр чинь зөрчилдөнө. Нөгөө талаар та өөртөө тохирох хэн нэгнийг нууцаар хайж эхэлнэ. Хоёр, дөрөвдүгээр сарууд матрууд эсрэг хүйстнийхээ анхаарлын төвд байна. Гэр бүлтэй матруудын хувьд ойлголцол маш чухал. Матруудын тэвчээртэй зан бусдыг гайхашруулна.
Мөнгө:
Санхүүгийн чадвар өнгөрсөн жилийнхээс сайжирна. Ялангуяа амьдралаа дээшлүүлэхээр хичээж, хуримтлуулж байгаа хүмүүсийн хувьд жинхэнэ боломж гарч ирнэ. Санчир гаригийн нөлөөгөөр матруудын татвар, зардлын хэмжээ ихсэх боловч үр дагавар нь төдий чинээ сайн байх болно.
Хумхын орд 20.01-18.02
Санчир, Ангараг, Уран гаригийн нөлөөгөөр хумхын ордныхон маш эрч хүчтэй байх болно.
Ажил:
Мэдлэгээ өргөжүүлж, олон шинэ зүйл сонирхон судлах жил. Та амьдралынхаа тойргийн нэгэн үед ирээд байгаа тул өнгөрүүлсэн амьдралдаа дүн шижилгээ хийж, нөхцөл байдлыг зөв үнэлэх цаг. Хамтрагчтайгаа байгуулсан гэрээ чинь зөрчилгүй байх тусмаа амжилттай болно. Дипломат зан чинь танд юу юунаас илүү хэрэг болно. Ирэх намар танд багаар ажиллах шаардлага гарч магад. Хэрэв та бие даан ажиллаж сурсан бол олон жил шаргуу ажиллах хэрэгтэй.
Хайр дурлал:
Сэтгэл хөдлөлөө хянаж чаддаг зан чинь танд ирэх жил гарцаагүй хэрэг болох бололтой. Жилийн эхэн үеэс ирэх жилийн хайр дурлалын амьдралын уур амьсгал мэдрэгдэнэ. Ганц бие хумхуудыг дээд амжилт тогтоохоор учралууд хүлээж байна.
Анхны харцаар дурладаг гэдэг яриа үлгэр биш гэдгийг нотолно. Ичимхий хүний дүрд удаан тоглох хэрэггүй. Хэрэв эдгээр зоригтой алхмуудыг хийж чадвал та ирэх намар үүрнээсээ ниснэ. Таны сул талыг олж харж чадах хүн л таньд татагдана.
Мөнгө:
Илүү зардлаа хяна. Бодит байдал бол таны сонголт. Ирээдүйгээ баталгаатай болгохын тулд одооноос бэлтгэлтэй бай.
Загасны орд: 19.02-20.03
Ирэх жилийн эхний гурван сар загаснууд бусдын анхаарлын төвд байна.
Ажил:
Нийтэч зан чинь таны хамгийн үнэт зүйл чинь. Хамгийн сайн хэтийн төлөвлөгөөгөө боловсруулах жил. Амжилтаа баталгаажуулахын тулд энгийн баримт, бодит үнэлгээ, шинжилгээг төлөвлөгөөндөө оруул. Ажил хайж байгаа эсвэл худалдаа үйлчилгээний салбарт ажилладаг загаснуудад ирэх намар хамгийн тохиромжтой. Зөн совиндоо итгэх нь хамгийн зөв шийдвэр гаргахад тусална.
Хайр дурлал
Хамгийн хачирхалтай зүүд биелэх жил. Хайртдаа өөрийнхөөрөө байх эрх чөлөөг олгох нь харилцаанд чинь эергээр нөлөөлнө. Өөр харилцаа хайх цаг биш гэдгийг од гаригс сануулж байна. Эс тэгвээс нойрноосоо нулимстай сэрэх болно.
Мөнгө:
Загаснуудын материаллаг амьдрал жилийн эхээр ямар байх нь харагдана. Мөнгө зарахдаа санаа зовдоггүй загаснууд ирээдүйдээ санаа тавьж эхэлнэ. Гэр орон, тавилга, ажилдаа мөнгөө ухаалаг зарцуул. Түүнээс гадна загаснуудын хувьд хуримтлалын тухай бодох цаг ирж байна. Хэн нэгний саналыг хүлээж авахаасаа өмнө ядаж нэг удаа бодож болгоохыг од гаригс анхааруулж байна.