Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Хэмнэх аргууд

Үнэтэй чамин зүйлд их мөнгө үрэхгүй байх нь мөнгөө хэмнэх хамгийн сайн арга. Үнэтэй зүйл чанартай байдаг гэдэг нь үлгэр. Сайныг олж авах нь зөвхөн таны сонголтоос шалтгаална.

Шүдний оо.  
Хүмүүс  шүдний оо авахдаа үнэтэй тусмаа сайн гэж бодож авдаг ч  үнэн хэрэгтээ арай хямд оо үүнээс ямар ч ялгаагүй байдаг. 

Үнэртэн.
Яг адилхан үнэртэн савлагаанаас шалтгаалаад харьцангуй өөр өөр үнэтэй байдаг. Үнэртэн худалдаж авахдаа том савлагаатай  арай хямд байдгийг санахад илүүдэхгүй.

Цагаан цуу.
Цагаан цууг маш олон зориулалтаар хэрэглэж болдог учираас  гэрт  байхад маш хэрэгтэй зүйлийн нэг.  Жишээлбэл шавьж устгагч хортой бодис худалдаж авахын оронд цагаан цуунаас том шилтэй усанд хольж цэцэрлэгтээ шүршихэд хэдхэн цагын дараа л  цэцэг навч сүйтгэж буй хортон шавьжнаас ангижирна.

Бөөндөх.

Бөөнөөр худалдан авах нв мөнгөө хэмнэх бас нэг арга.
Энэ бол мөнгө бас цагаа хэмнэх хамгийн шилдэг арга. Гэхдээ хурдан муудаж, хэрэгцээгүй болдог бүтээгдэхүүн авахаас болгоомжил.

Угаалгын нунтаг.
Угаалгын нунтаганд та хичнээн их мөнгө зарцуулдагаа тооцож байсан уу? Таны таамаглаж байгаагаас ч их. Түүнээс гадна танайх цайруулагч болон бусад өөр олон төрлийн бодис хэрэглэж заншсан бол толгой эргэмээр тоо гарна.
Хамгийн энгийн бас хямд хэрэглээ бол саван. Бас байгаль орчинд ч ээлтэй бүтээгдэхүүн. 

Брэнд бүтээгдэхүүн.
Нэртэй брэндийн бүтээгдэхүүнийг март.
Яагаад?  Зар сурталчилгааны бодит үнэний цаана юу нуугдаж байгааг хэн ч хараахан хэлж мэдэхгүй.

Олон зориулалтаар хэрэглэж болох зүйл худалдаж ав.
Жишээлбэл нүдний тен арилгагч шингэн худалдаж авахын оронд петролиум желли тос авбал илүү ашигтай байх болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж