
-Нийслэлийн Засаг даргын тамгын газарт 10 цагаас нийслэлийн шилдэг хүүхэд, шилдэг залуу, хүүхдэд ээлтэй шилдэг байгууллагыг шалгаруулна.
– Монголын хүүхдийн ордонд 12 цагаас Хотын даргын ивээл дор амьжиргааны түвшингээс доогуур амьдралтай айлын хүүхдүүд оролцсон сүлд модны наадам болно.
-ЦЕГ-ын дэргэдэх Цагдаа олон нийтийн соёл сургалтын төвд 11.30 цагаас 2010 оны ажил мэргэжлийн шилдэг албан хаагчдад шагнал гардуулна.
-Хүний эрхийн үндэсний комисст 15 цагаас Эрүүлжүүлэх байрнуудад хийсэн шалгалтын дүнг танилцуулна.
-Монгол ньюс мэдээллийн төвд 11.00 цагаас Тусгаар тогтнолоо сэргээсэн өдөрт зориулж МУНН, “Хөх Монгол”, “Цагаан хас” бүлгэмээс хэвлэлийн бага хурал зарлажээ.
12.00 цагаас Монголын ардын хянан шалгах хорооноос Засгийн газрыг огцруулах олигархжсан Засгийн газарт улс төрийн хариуцлага тооцох асуудлаар мэдээлэл хийх юм байна.
-Хэвлэлийн хүрээлэнд 11.00 цагаас Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний үнэ тариф нэмэгдүүлэх асуудлаар Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо ба Тээвэр, холбоо, газрын тосны ажилтаны үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийнэ.
-Хүүхдийн төлөө үндэсний газарт дунд сургуулийн сурагчдын дунд зарласан “Архины эсрэг миний хийх зүйл” сэдэвт зохион бичлэгийн урладааны ялагчдыг шагнана.