ОХУ хурдны галт тэрэгтэй болно

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

ОХУ хурдны галт тэрэгтэй болно

Өвөл, зуны олимпийн наадам, хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гээд спортын салбарын томоохон арга хэмжээг нутагтаа зохион байгуулж буй улс орон дэд бүтцийн тал дээр томоохон шинэчлэл хийдэг. Өнгөрсөн зун ДАШТ-ийг хүлээн авсан Өмнөд Африк дээрх жишгийг дагасан бол 2012 оны зуны олимпийн нийслэл Лондон хот ч ялгаагүй хэдэн сая ам.доллараар үнэлэгдэх хөрөнгөөр дэд бүтцээ сайжруулж байгаа. Харин саяхан FIFA-гийн удирдах зөвлөлийн хурлаар 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нутагтаа зохион байгуулах эрх авсан ОХУ ч дээрхийн адил дэд бүтцээ сайжруулах алхмуудаа эхлүүлжээ. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин 2018 он гэхэд дэлхийн аваргын тоглолтууд болох Москва, Казань, Самара болон Ульяновск хотуудыг холбосон хурдны төмөр замын системтэй болно гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна.

С.Цэлмэг  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж